Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдасгуур Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн үйл ажиллагаа идэвхэжлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хотынхоо нэрээр нэрлэгдсэн Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн үйл ажиллагаа тун саяхнаас идэвхжээд байна. Тодруулбал 2015 онд анх арилжаа, тооцооны тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж нь байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, олон улсын туршлагуудаас судалж ирсэн бол тун саяхан олон улсын хөрөнгийн зах зээлд хүчтэй дэлгэрч буй ETF төрлийн бүтээгдэхүүнийг арилжаалж эхлээд байна.

Тодруулбал олон улсын тэргүүлэх хөрөнгийн бирж Насдак бирж дээр арилжаалдаг 101 хувьцааны багцад нэг худалдан авалтаар, монгол төгрөгөөр шимтгэл хураамжийн таатай нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулах боломжийг олгож буй аж. 

Тус биржийн арилжаа нь 09:00-16:00 цагийн хооронд явагддаг бөгөөд арилжааны хувилбар, үйлчилгээ, шимтгэл хураамжийн нөхцөлөөрөө уламжлалт биржээс ялгарч, хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж буй юм.

Монгол улсад хувийн биржийн үйл ажиллагаа идэвхэжсэнээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөөтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Түүнчлэн үндэсний цахим дэд бүтцийг цогцлоохоор ажиллаж буй Мост Финтек ХХК IPO-ны анхдагч зах зээлийн арилжаа 12 сарын 1-ээс 7-ны өдрүүдэд тус биржээр явагдаж байгаа нь дараа дараагийн олон IPO-ны эхлэл болж байна.  Тус биржид одоогоор 27 үнэт цаасны компани гишүүнээр элсээд буй тул арилжаанд харилцагч брокероороо дамжуулан одоогийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансаараа оролцох боломжтой юм. 

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар

Холбоо барих утас: (+976) 7000-0501

И-мэйл хаяг: info@ubx.mn

Вэбсайт: www.ubx.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.