ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд сургууль орчмын 102 гаруй байршилд явган хүний гарцыг лед гэрэлтэй болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 буюу талаас дээш хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.

Гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.

Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн 2, 11, 48, 50 дугаар сургуулийн явган хүний гарцанд лед гэрэл хийжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирсан зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг ирэх онд ч мөн үргэлжлүүлэхээр төлөвлөж, нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгаад байна” хэмээлээ.

Ирэх онд нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 гаруй байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.220] 2024/4/30
энийг хаана ямар газар хийдэг вэ 88077670
0 | 0 Хариулах
Ард [202.126.89.178] 2023/11/20
tugjirch ydaj baihad led gerel nuurluu tusgah ym bn l daa
0 | 4 Хариулах
Зочин [66.181.185.185] 2023/11/20
Гарцан дээр зогсохоо л больчих тэгүүл асуудалгүй
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.190] 2023/11/21
Нээрээ жолооч нар хүмүүс гарч байхад л гарцан дээр арай л шир гарч зогсдог шүү. Тэрийг нь байнга хэлж байхгүй бол одоо бүүр байх ёстой юм шиг зогсдог болсон байна.
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.181] 2023/11/21
Өө сайхан машиныг нь цохиж нүдээд хатуу юмаар зураад явчихдгийшд дахиж лав зогсохгүй байх
0 | 0
Зочин [66.181.178.136] 2023/11/20
Энэ гоё болжээ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/11/20
tsastai ued yavgan huni zam haragddgui tul ene gerel bas heregtei l yum.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2023/11/20
хдн бор юм кармалах нь дээ
3 | 1 Хариулах
Зочин [126.15.39.231] 2023/11/20
Um hiih bolgond ni ingej hardaj serdej bas bolohgu bhaa. Heterhii tuilshirsan zogsongo uzel bodoltoi bh um
2 | 3 Хариулах