Авлигын эсрэг шувуу ажиллагааны талаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан.
Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдох эрүүгийн хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!