ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс дэлхийд хамгийн хурдан интернэт сүлжээний дэд бүтцийг байгуулснаа зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд хамгийн хурдан интернэт сүлжээний суурь дэд бүтцийг (a backbone network) албан ёсоор нээж буйг Хятад улс өчигдөр зарлажээ.

Секундэд 1.2 терабит хэмжээний мэдээлэл дамжуулах хурдтай энэ дэд бүтцээр Бээжин хотыг 2,900 км зайтай оршдог тус улсын өмнөд бүс нутагтай холбосон байна. Энэ бол нэг секундэд бүрэн хэмжээний 150 киног дамжуулах хурд бөгөөд өнөөдрийн түвшнээс хэд дахин өндөр хурд юм.

Хэдийгээр онолын ийм өндөр хурдыг энгийн интернэт хэрэглэгч мэдрэх боломж ойрын үед байхгүй ч үнэт цаасны арилжаа, хиймэл оюуны өгөгдөл боловсруулалт гэх мэт хугацааны хоцрогдолгүй дамжуулах шаардлагатай тусгай хэрэгцээнд ашиглах боломжтой юм байна.

Шилэн кабелийн технологид суурилсан уг дэд бүтцийг Huawei, China Mobile компаниуд Бээжин хотын Цинхуа их сургууль, Хятадын засгийн газрын санхүүжүүлдэг Cernet сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран бүтээжээ.

Туршилтыг нь энэ оны зун гүйцэтгэсэн юм байна.

Шинэ технологийн нээлт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийж буй айлчлалтай давхацсан нь санаандгүй тохиолдол биш гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын технологийн салбарын өрсөлдөөн ширүүсэж, харилцан нэг нэгэндээ худалдааны хориг тавих болсон.

Өнгөрсөн зуны сүүлээр АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан Бээжинд айлчлахтай давхцуулан Huawei компани Хятадад үйлдвэрлэсэн 5G чиптэй Mate 60 Pro ухаалаг гар утсаа зах зээлд танилцуулж байв.

Дараа нь АНУ-ын тал хагас дамжуулагчийн технологийг Хятадад дамжуулахаас сэргийлсэн хориг арга хэмжээ авсны дараа Huawei компани хэрхэн ийм чип бүтээж чадсаныг мөрдөн шалгаж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.217.117.94] 2023/12/7
xamag yum ni xaalttai xevtjiij 1000 xurdan baigaad yaadgiin
0 | 0 Хариулах
💩 [66.181.191.17] 2023/12/6
💩
0 | 0 Хариулах
оноч [202.5.205.34] 2023/11/21
Ер нь бол Коммунизмаас алхам алхамаар бага багаар удирдлагатай капитализмруу яаж шилждэгийн л үлгэж жишээ. Жеффри Саксийн зааснаар шууд л маргааш капитализм-д гэсэн улсууд бүгд будаа. Чех улс зугуухан хувьчлал хийсэн ч хамгийн түрүүнд хөгжсөн улсын статусыг пост-коммунист улсуудаас авч байлаа. Ардчилсан германы хувьчлал-д барууныхан их оролцсонд одоо ч зүүнүүд сэтгэл дундуур үлдсэн ч эрх биш баян улсын иргэний хувиарь тэнэгээ гайхаад өнгөрч байна. Польшууд одоо л огцом шилжилтийн гамшигаас дөнгөж сугарч бна. Перестройка-ийн үед Батмөнхийн эхлүүлсэн аядуу шилжилт Аж ахуйн тооцоот газрууд ямар гоё эхэлж байлаа...даанч хойно коммунизм нураад өгсөн тул бидэнд боломж олдоогүй юм. Бодох боломж олдоогүй. Да. Ганболдын зааснаар бүхнийг хувьчлаад яахаа харъяа гэсэн. Үр дүнд нь эхлээд бүгд байсан юмаа зарах, мөнгөжих процесс явсан. Уг нь Чех-ийн жишээг харж байхад бараг 2000 хүртэл зугуухан хувьчлаад л байсан байдаг. Европ Евро-руу шилжиж байхад Чех-үүд Крон-тойгоо байж л байна.
2 | 0 Хариулах
оноч [202.5.205.34] 2023/11/21
Өнөөгийн хятадыг коммунист улс гэхэд их хэцүү. төр засаг нь л коммунист гэж хэлдэг. Диктатуртай л улс. Мянмар гээд цэргийн дэглэмтэй улстай харьцуулахад төр засаг нь нэг нь цэргийн, нөгөө нь коммунист дэглэмтэй. Бусад юмаараа бүр аймаар либераль бүх юм хувийн хэвшил дээр явдаг. Бүх юманд мөнгөө төл гэдэг л зарчим үйлчилдэг юмоо. Эрүүл мэнд үнэгүй гэж хэлдэг ч яс юман дээр бүгд мөнгөө төлдөг. Боловсрол үнэгүй гэх ч Бээжинд мөнгөө төлж, хандив өгвөл аль ч сургуульд хүүхдээ өгч болно. Авилга хамжааргатай... зах зухаа алдсан юм байхгүй. Улс орныхоо баялгийг гадагшаа алднаа гонж. Та нар Орос, хятад-ууд ГХО гээд уул-уурхайгаа гадныханд өгсөн жишээг мэдэх үү? Гэхдээ, хятад хамгийн өндөр ГХО татсан улс. 30 жил. Уул-уурхайдаа ГХО гэдэг нэртэй мөлжих процессыг оруулаагүй юмаа. Учир нь ГХО гэдэг чинь мөнгөө авчираад баялаг бүтээх процесс. Газрын баялгийг ухах процесс чинь ГХО бишээ. Баялаг цөлмөх процесс бдаг юм. Баялгаа хүнд өгөөд өөрсдөө АМНАТ аваад хоцордог тэгээд тэр нь өчүүхэн. аяяя...
2 | 1 Хариулах
оноч [202.5.205.34] 2023/11/21
Дачин тамсаг дээр Нефть-ээ хятадууд өгөөд өөрсдөө 1 л тосноос авч байгаа АМНАТ нь 1 л усны үнэнд хүрдэггүй юмаа. ОТ дээр газрын баялаг шороогоо өгөөд 100 төгрөгнөөс 5 төгрөгийн АМНАТ авдаг юмаа. Тэрнээс цаад баялгаа гадаадыханд ГХО гээд өгчихсөн шүү дээ. 34 хувь авнаа гээд хууль гаргасан чинь 34-ийн зардал төл гэдэг болгочихсон юмаа. Яаж байгаа юм гэхээр газрын шороо чинь баялаг бишээ гэж хэлж байгаа. Юу яагаад гэхэээр Болд та нар англи хэлээ мэдэхгүй буруу орчуулчихсан юм билээ гэж хэлж байгаа. Одоо өрөнд ороод байгаа бол 34-ээ буцаагаад өг гэдэг л юм явж бна. 34-өө өгөөд АМНАТ тэгвэл хэд болох юм гэхээр хэн ч юу ч ярьдаггүй. ОТ-оос 5 төгрөг авдаг байж, Үндэсний Эрдэнэтээс 20 төгрөг, Цагаан суврагаас болохоор 15 төгрөг авдаг. Яг ижилхэн шороонд. Яагаад гэхээр...одоо үндэсний компаниудын АМНАТ-ыг одоо багасгана гэж ярьж байгаа. Монгол улсыг зүгээр л зарж бна. Довоо шарлуулаад нэг хэсэг нөхөд лицензи зарж бна. Энэ ГХО биш.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.113.157] 2023/11/16
Үнэхээр агуу гүрэн шүү
5 | 1 Хариулах
Зочин [103.41.93.145] 2023/11/16
Дэн Сяо пин алдаршиг
10 | 2 Хариулах
Зочин. [108.147.103.7] 2023/11/16
Муур хар цагаан байх нь гол биш…Муур хулгана барьдаг л байх ёстой…гэж хэлсэн гэдэг
4 | 1 Хариулах
Зочин [45.151.167.12] 2023/11/16
Манайд суулгаад өг.Оронд нь шинэ евро-5 автобус өгнө шүү.Шалихгүй ээ 1 ш 600 саяд бодоод бартер хийнэ.Нямбаатар гэдэг хүнтэй холбогдоод гэрээгээ хийчих.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.182.12] 2023/11/16
70 аад онд 800 саяуулаа гуйлгачин байснаа бодоход хятад өнөөдөр 700 сая дундаж давхаргатай болжээ. Гэхдээ л сарын 140 долларын орлоготой 600 сая ядуучууд бий гэж Ли Көчянь дарга хэлсэн шүү.
7 | 1 Хариулах
Зочин. [108.147.103.7] 2023/11/16
Хятад улсад жирийн хүмүүс иллүдэл хөрөнгө хуримтлалаа баталгаатай найдвартай хадгалах өсгөж үржүүлэх боломж их муу гэж дүгнэдэг юм билээ…. АНУ-д л гэхэд газар хувийн өмчинд байдаг болохоор хүмүүс газар байшин үл хөдлөх хөрөнгө их худалдаж авдаг,хөрөнгө оруулдаг.. хувийн хөрөнгө оруулалтын,тэтгэвэрийн сангууд үй түмээрээ….гэх мэт
1 | 1 Хариулах
оноч [202.5.205.34] 2023/11/21
яахав үнэн. Гээд бодит байдал дээр 1,5 тэрбум хүнийг шахаж байгаад улс орныг өөд нь яаж татаж болдог үлгэр жишээг дэлхийд харуулж бнаа. 10 жилийн дараа гэнэт ер нь бид баян болчихлоо ... цаашид коммунист улс байхаа болилоо, Ардчилсан улс болно гээд сонгууль хийж ч магадгүй л улс даа. Тэр үед Гоминдань нам Бүх хятадын сонгуульд ялжээ гэвэл би лав гайхахгүй.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.41.29] 2023/11/22
юу мөрөөдөөд байгаан энэ олон зууны турш өрнийн ардчилалд хуурталгүй ирсэн хүмүүс 10 жилийн дараа гэнэ үү битгий элийр
0 | 1
Зочин [202.9.46.104] 2023/11/16
Дэлхийн хамгийн хурдан интернетийг монголд ашигладаг болмоор байна. Монголын интернетүүд маш удаан уншдаг тасалддаг.
3 | 0 Хариулах
Бартер хийнэ [45.151.167.12] 2023/11/16
Манайд суулгаад өг.Оронд нь шинэ евро-5 автобус өгнө шүү.Шалхгүй ээ 1 ш 600 саяд бодоод бартер хийнэ.Нямбаатар гэдэг хүнтэй холбогдоод гэрээгээ хийчих.
0 | 0 Хариулах
Зочин. [108.147.103.7] 2023/11/16
Дэн өвгөн 1970-аад онд зөв алхам хийж барууны ертөнц ч нааштайгаар хүлээн авч хэн хэндээ ашигтай түншилсний үр дүн
5 | 0 Хариулах