Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно буюу Парк-Од Молл-ын 5 давхарт Өргөө кино театр шинэхэн салбараа 2023.11.24-нд нээж кино сонирхогч та бид бүхэнд бэлэг барих гэж байна. Тус кино театр нь 4 танхимтай бөгөөд мэргэжлийн дуу дүрсний өндөр чанар, орчинд нь байгаа мэт мэдрэмжийн төрүүлэхүйц дэвшилтэт технологиор тоноглогджээ.
Өргөө Парк-Од салбарын зураг төслийг ОУ-д нэр хүндтэй, кино театрын чиглэлээр мэргэшсэн архитектурын компани гаргасан ба гэр бүл, залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан 1300 мк талбайг тус кино театр эзэлж байна.
Өргөө кино театр нь Дэлхийн нээлтийг Монгол улсад зэрэг нээж, урлагаар дамжуулан соёл олгох зорилгын хүрээнд одоогийн байдлаар нийт 6 салбарын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Өдгөө 15 жилийн турш нийт 2000 гаруй Холливуудын болон Монгол киног дэлгэцнээ гаргаж давтагдсан тоогоор 15 сая хүнд кино театраараа үйлчилжээ.