Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2023 оны эхний 10 сарын байдлаар илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээний талаарх мэдээллээ өнөөдөр танилцуулав.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд "Гаалийн байгууллага Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлт, гаалийн хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 1,578 зөрчил илрүүллээ. Үүнээс 32 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байв. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчлөөс танилцуулбал
Манай улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт буюу нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1,700 орчим хяналтын камерыг байнгын ажиллуулж, теле-хяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажилладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!