ХасБанк Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС-аас зохион байгуулсан “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдааныг дэмжин хамтран ажиллалаа. Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд анх 2014 онд АНУ-ын Карнейгийн консулаас санаачилснаас хойш өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.
Эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрээр байр эзлүүлэн, шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа. Эсээ бичлэг нь тухайн сэдвээр баримт, мэдээлэл цуглуулан, хувь хүний үзэл санааг тусгасан бичвэр тул Мэргэжлийн ёс зүйн талаар ойлголтыг нэгтгэх, ач холбогдлыг ухааруулах ач холбогдолтой юм.
Уралдаанд ирсэн эсээнүүдээс шаардлага хангасан 79 эсээг шалгаруулалтад оруулж үнэлснээс дараах оролцогчид шалгарлаа.
Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилалд:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ангилалд:
Мөн энэ үеэр “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулж, СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал, “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны Хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-Эрдэнэ, Cайнскор зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай яриа өрнүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!