ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 2,759 тонн бодис, 4,145 тонн давс нөөцлөөд байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд энэ өвөл 5,504 тонн давс, 7,258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөжээ. 

Үүнээс одоогийн байдлаар 2,759 тонн бодис, 4,145 тонн давс нөөцлөөд байгааг өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа танилцуулав. Мөн ойрын хугацаанд 1,300 тонн бодис орж ирэхээр байгаа юм байна. 

Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгааг тэрбээр мэдээлэв.

Мөн гудамжны цэвэрлэгээ, үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодотгож байв. Учир нь өдгөө нэг гудамжинд долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэг аж. Түүнчлэн УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Харин өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Холбогдох байгууллагуудад 26 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл 80, Геодези, усны барилга, байгууламжийн газрынх 84 хувийн биелэлттэй байгаа" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💧 [66.181.183.28] 2023/10/16
Vsnii senseer vleechihdeg ym shu de
1 | 0 Хариулах
ААН [203.91.115.252] 2023/10/16
Танайхаас Огноо: 2023-03-10-ны өдөр зарласан УБЗАА/202301001 дугаартай тендер будилаантай болсон төдийгүй хуурамч бичиг баримт бүрдүүлсэн компани, автомашины дугуй зардаг туршлагатай, хамгийн өндөр үнийн санал өгсөн компани гээд хэд хэдэн НО-ТОЙ компанийг шалгаруулчихсан. Төрийн тендер ингэж л явагддаг болжээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.248] 2023/10/16
Давс бодисоо болиоч. Цасаа цэвэрлэж цэвэрлүүлж сураач ээ! Ядаж хайрга дайрга цацаач! Химийн бодис цацаж хөрсөө бохирдуулаад л суух юм. МАНгарууд бүтэхгүй ээ
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.14] 2023/10/16
Dahiad l haltirgaa gulgaa, hort utaa yu ch uurchlugduhgui umnuh jileesee
1 | 0 Хариулах