Уншиж байна ...

НДЕГ: "Чингис хаан банк"-наас шилжүүлж авсан 11 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Г.Мөрөн, iKon.mn
Өнөөдөр 9 цаг 56 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүх “Чингис хаан банк” ХХК-аас нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 101.7 тэрбум төгрөгийг хүүгийн орлогын 1.8 тэрбум төгрөгийн хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-т олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэр гарсан өдрөөс хойш өчигдрийг хүртэл нийт 20.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байгаагаа НДЕГ мэдээлэв. Үүнээс 13.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авчээ.

Эдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр Монголын мэдээ сонин болон НДЕГ-ын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх юм.

Та бүхнийг энэхүү нээлттэй дуудлага худалдаа болох үед идэвхтэй оролцохыг урьж байна.

Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 утсаар холбогдож лавлана уу.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НДЕГ