Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хулгай, дээрэм, зөрчлийн гэмт хэргийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийн гадаах камерыг ЦЕГ-ын удирдлагын төвд холбож буй.
Түүнчлэн гэр хорооллын гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүд буюу байршлуудыг камержуулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгажээ.
Ингэснээр 2026 онд зам тээврийн ослын тоог 15-50% бууруулах, хулгай, зодоон буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15%-аар бууруулна гэж тооцоолсон байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн аль гудамжинд гэмт хэрэг гардаг, сургуулийн харанхуй хэсэг, гудамжинд хүүхдүүдийг зодож, дээрэмдэж байгаа газруудыг тодорхой болгож, камержуулах ажлыг есөн дүүрэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр болжээ.
Гэр хорооллын “хар цэг”-үүдийг камержуулах зардлыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэх юм байна. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурахаас гадна иргэдийн айдас түгшүүр багасна гэдгийг албаныхан онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!