Хувийн аж ахуйн нэгжүүдийн гадна камеруудыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын төвд холбож эхэлжээ.
Энэ тухай тус газрын дарга Г.Арсланхуяг "Нийслэлийн цагдаагийн удирдах газарт шинээр Шуурхай удирдлагын төв байгуулж, уг төвд хувийн аж ахуйн нэгжүүдийн камерыг холбож байна. Хамгийн түрүүнд Хархорин захын камерыг холболоо. Ингэснээр хулгайн гэмт хэрэг буурсан.
Жил ирэх тусам гэмт хэргийн шинж чанар хортой болж, өөрчлөгдөж байна. Олон улсын жишгээр шинэ технологийг нэвтрүүлж, алба хаагчдыг чадавхжуулах хэрэгтэй. Гэмт хэргийн зөрчил, давтамж, дуудлага зэргийг нэг дор хянаж, бодит тоон статистик үзүүлэлтийг гаргаж чаддаг болсон. Үүнийг цаашид улам боловсронгуй болгох, судалгаанд суурилан, аналитик шийдвэр гаргах, гэмт явдалтай тэмцэхэд технологийн дэмжлэг хэрэгтэй байгаа" гэв.
Цаашид хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг улсын нэгдсэн камерын системд холбохоор төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!