Уншиж байна ...

2025 онд гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарав

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 15 цаг 58 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд Монгол Улс дэлхийн 163 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 27 тэрбум ам.доллар болж 2024 оны мөн үеэс 384.5 сая ам.доллар буюу 1.4 хувиар буурчээ.

Экспортын дүн импортын дүнгээс 4.4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв.

зураг
 

2025 онд эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.2 хувийг чулуун нүүрс, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. 

Өнгөрсөн жилд нийтдээ 83.9 сая тонн нүүрс экспортолсон нь 2024 оноос 5.6 хувь нэмэгдсэн дүн юм. Нүүрсний экспортын орлого өнгөрсөн онд 5.6 тэрбум ам.доллар байгаа. Харин 2.28 сая тонн зэсийн баяжмал экспортолсноор 5.8 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэхүү хоёр төрлийн бүтээгдэхүүн нь манай улсын экспортын орлогын 72.4 хувийг бүрдүүлж байна.