Уншиж байна ...

“Богд Банк” ХК 2025 оны 4-р улирлын санхүүгийн тайлан болон онцлох ажлаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 13 цаг 37 минут
Сурталчилгаа
зураг
 

"Богд банк" ХК нь 2025 оны 4-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, харилцагч нартаа танилцуулж байна.

САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • Нийт хөрөнгө 2025.12.31-ний байдлаар 1,373,276 сая төгрөг /1 их наяд 373 тэрбум/ хүрч өмнөх жилийн мөн үеэс 29.24%-аар өссөн байна.
  • 2025 оны 4-р улирлаар цэвэр ашиг 51.10 тэрбумд хүрч өмнөх жилээс 27.10%-аар өссөн ба өнгөрсөн 5 жилийн дундаж өсөлт 56%-тай байна.
  • Өөрийн хөрөнгө 206.53 тэрбум төгрөг хүрч, өнгөрсөн оноос 22.13%-аар өссөн байна.
  • Цэвэр зээлийн багц 2025.12.31-ний байдлаар 643.71 тэрбумд хүрч өмнөх жилээс 11.52%-аар өссөн байна.
  • Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 1.73%-тай болсон байна. Чанаргүй зээлийн хувь буурч байгаа нь банк чанаргүй активын эрсдэлийг зөв удирдан, анхааран ажиллаж байгаатай холбоотой.
  • Нийт харилцагчийн харилцах хадгаламж өмнөх оны үеэс 17.80%-аар өсөж, 534.58 тэрбум төгрөгт хүрчээ.
  • 2025 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 35 сая долларыг тус тус татсан байна. Энэхүү санхүүжилтийг жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
  • Тайлант хугацаанд Богд банк нь банкны тухай хуулиар болон монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 22.69% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 30.8% болох 277.09 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
  • Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Богд банкны зээлжих зэрэглэлийг 1 шат ахиулж, "B1" буюу тогтвортой гэж үнэлснээ зарласан.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН УРАМШУУЛАЛТ АЯН:

  • Банкны зүгээс цаг үеийн хэрэглээ, хэрэгцээ шаардлагатай нь уялдуулан хамгийн өндөр үзэлттэй Physical Asia нэвтрүүлэг цацагдаж байсан хугацаанд Банк нь Netlfix Cashback урамшуулалт аяныг зарласан билээ. Харилцагчид Netflix үйлчилгээний төлбөрөө Богд банкны картаар төлсөн тохиолдолд буцаан олголт  авах боломжтой урамшуулалт аяныг зарлан хэрэгжүүллээ.
  • E-Sport сонирхогч хүүхэд залуустаа зориулан нэвтрүүлсэн Mobile Legends Bang Bang картыг идэвхжүүлэх зорилгоор тус карт эзэмшигч харилцагчдын дунд гүйлгээний урамшуулалт аяныг зохион байгуулж,  аяны хүрээнд хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн харилцагчдыг шалгаруулан нийт 309 харилцагч нартаа урамшуулал олгосон.
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, харилцагч бүр өөрийн хэдэн ч танил, найз нөхдийг Богд банкны харилцагчаар урих боломжийг бүрдүүлсэн “Найзаа Богд банкны харилцагчаар урих” урамшуулалт аяныг хэрэгжүүлсэн. Тус аяны хүрээнд найзаа амжилттай урьсан харилцагч төдийгүй уригдсан найз нь ч урамшуулал авах боломжтойгоороо онцлог байв.
  • Нийт хадгаламж эзэмшигч харилцагчдад зориулан Шинэ жилийн баярыг угтан “Бэлэг дүүрэн сар” урамшуулалт аяныг зарласан. Харилцагч хадгаламждаа орлого нэмэх бүрд бэлэг авах боломжтой бөгөөд харилцагчдын идэвх, хадгаламжийн өсөлтийг дэмжих зорилготой аян юм.

Богд банк-Итгэл түгээнэ

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.