Уншиж байна ...

Автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан жолооч нарыг торгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 11 цаг 12 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын нийтийн тээврийн 1,160 орчим автобус өдөр бүр иргэдэд үйлчилж байгаа бөгөөд иргэдээс 70044040 дугаарын утсанд ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар НТБГ-аас мэдээлэв.

Автобусны жолооч бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, зогсоолоос хүнээ аваагүй, жолооч муухай харьцдаг гэсэн гомдлууд иргэдээс иржээ.

Энэ дагуу зөрчил гаргасан таван жолоочийг торгож, нэг жолоочийг сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 9 дүгээрт:

Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 250,000 төгрөгөөр торгоно гэж заасны дагуу автобусны жолооч нарт арга хэмжээ тооцжээ.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000 төгрөгөөр торгох хуультай байна.