Нэгдүгээр сарын 15-18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,
- 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,
- 12-нд Халх голын сав нутгаар,
- 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд баруун, төв, зүүн аймгууды нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 16-нд нутгийн зүүн хэсгээр,
- 17, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 14-нд баруун аймгуудын нутгаар,
- 15-18-нд нутгийн зарим газраар нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 11, 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч
- бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус,
- Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус
- бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11, 14-нд ялимгүй цас, 15-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 11, 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 11, 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, 15-18-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!