Саудын Арабын элсэн цөлд эхэлсэн "Дакар 2026" авто уралдаан ид үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар мотоциклийн төрөлд хурд сорьж буй.
Нийт 414 км үргэлжилсэн тавдугаар гараанд 57 дугаартай уралдаж байгаа Э.Халиунболд 4:23:23 цагийн амжилтаар ТОП - 5-д жагсав. Ингэснээр 37 настай монгол уралдаанч нийлбэр дүнгээр 23:12:29 цагийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байранд бичигдэж байна.
79 дугаартай П.Мөрөнгийн хувьд сүүлийн гарааг 5:29:14 цагийн амжилтаар өндөрлүүлснээр 37 дугаар байр эзэлсэн юм.
Тэрбээр нийлбэр дүнгээр 29-т бичигдэж буй.
Одоогийн байдлаар мотоциклийн төрөлд АНУ-ын Престон Кэмпбэлл 22 цаг, 14 минут, 13 секундын амжилтаар тэргүүлж, Польшийн Конрад Дабровский, манай тамирчин Э.Халиунболдтой нэг багийн хамтрагч Словенийн Тони Мулеш нар тэргүүлэгчээс ойролцоогоор 20 орчим минутын хоцролттой эхний гуравт явж байна.
Зургаадугаар гараа Саудын Арабын Хаиль хотоос нийслэл Эр-Риядын зүг нийт 920 км зам туулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!