Уншиж байна ...

"Капитал банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан 18 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулна"

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 13 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-т олгохоор шийдвэрлэсэн. 

Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 46.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна. Үүнээс 15.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 31.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 88 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авснаас 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулав.

Худалдан борлуулагдаагүй үлдсэн хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр  олон нийтэд хүргэх болно.

Та бүхнийг энэхүү нээлттэй дуудлага худалдаа болох үед идэвхтэй оролцохыг урьж байна.

Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 утсаар холбогдож лавлана уу.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НДЕГ