Уншиж байна ...

2025 онд 66.7 мянган тонн жимс, самар импортолсон нь өмнөх жилээсээ 25.8 хувь өссөн үзүүлэлт болов

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 16 цаг 48 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас өгсөн мэдээллээр 2025 онд манай улс импортоор нийт 11.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан байна.

Үүнийг 2024 оны мөн үетэй харьцуулахад 302.6 сая ам.доллароор буюу 2.6 хувиар буурчээ.

Онцолбол 2025 онд 90,151 суудлын машин импортолсон нь өмнөх оноосоо 26.7 хувь буурсан дүн боллоо. Мөн ачааны машины импорт 20,965 болж, өмнөх жилээсээ 27.3 хувь буурав.

зураг
 

Харин импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тухайд 2025 онд 6.7 мянган тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү импортолсон нь өмнөх оноосоо 18.4 хувь, 67.9 мянган тонн цагаан будаа импортолсон нь өмнөх жилээсээ 37.4 хувь тус тус өссөн дүн боллоо.

Түүнчлэн жимс, самрын импорт өмнөх жилээс 25.8 хувиар нэмэгдэж 66.7 мянган тонн болсон бол өндөгнийх 18 хувь нэмэгдэж 121.6 ширхэг болжээ.

зураг
 
зураг