ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдэд иргэд, сэтгүүлчид ордоггүй. Эрүүгийн хуульд заасан "хүн" гэдэгт тусгай субъектыг ойлгодог"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгтэй холбоотой өргөн мэдүүлэх хуулийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдийн мэдэх эрхэд аюул учирлаа, хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчдийн эрхэд халдаж байна, нууц гэх халхавчаар хулгайгаа далдлах гэж байна.

Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад өгөх ялын бодлогыг оруулах гэж байгааг эсэргүүцэж байгаа талаар МСНЭ шаардлага гаргасныг миний бие өглөө яаманд гардаж авсан. Энэ өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийн гол агуулгыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах энэ гэмт хэрэг сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсын эрүүгийн хуульд хуульчлагдсан гэмт хэрэг байсаар ирсэн. Цаашид ч байх зүйл.  Тодруулбал 100 жилийн өмнө энэ үйлдэл 100-600 төгрөгийн торгуулийн ялтай байсан. 1940, 1960, 1986, 1986, 2022 оны Эрүүгийн хуулиар энэ үйлдэл бүгд гэмт хэрэг байсаар ирсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн субъект иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага биш.
Энэ хэргээр шалгадаг, хэрэг үүсгэдэг, хариуцлага тооцдог этгээдүүд нь тусгай субъект байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд жирийн иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ордоггүй онцлогтой хуульчлагдаж ирсэн байдаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд энэ үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцсон. Тэр дотроо мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Монгол Улсын дээд шүүхийн тайлбартайгаар хүчин төгөлдөр үйлчилж байгааг хэлье.

Үүнийг сэтгүүлчид ойлгохдоо нууцыг задруулж байгаа хүн гэж биднийг, иргэдийг хэлээд байна гэж ойлгоод олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэн байна" гэлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зарлуулж байгаа "хүн" гэж Эрүүгийн хуульд заасан этгээд нь сэтгүүлчид бид байна гэж ярьж байна. Гэтэл манай улсын Дээд шүүхийн тайлбараар Эрүүгийн хуульд заасан "хүн" гэдэгт тусгай субъект гэж л ойлгодог хэмээн хэлэв.
зураг
 
зураг
 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг