ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун улсын аварга малчин шалгаруулах журмыг өөрчилж буй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Малын тоог чухалчилж энэхүү шалгаруулалтыг явуулахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзнэ. Мянгат малчин дотроо хоёр янз байдаг. Зарим нь гар чангатай бол нөгөө хэсэг нь хаялгатай.
2024 оноос улсын аварга малчныг шалгаруулахдаа малын тоог урьтал болгохгүй" хэмээв.
Харин ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун "Улсын аварга малчны журмыг цахимжуулж байгаа. Журамд нь өөрчлөлт оруулж байна. Одоогоор яамдаас санал авах түвшинд байгаа" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!