Эрүүл мэндийн шөлөөрөө алдартай Хятадын “Shouxing” халуун тогооны ресторан нь Монголд анхны албан ёсны франчайз салбараа “FAT POT” нэртэйгээр нээлтээ хийлээ.
Мэргэжлийн ахлах тогоочоор ахлуулсан хамт олон эрүүл орц найрлага бүхий ясны шөл, улаан лоолийн шөл, чинжүүтэй шөл, халуун ногоотой шөл, мөөгтэй шөл зэрэг долоон төрлийн шөлийг бэлтгэж байна.
“FAT POT” халуун тогооны ресторан нь нэг дор 188 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай саруул тохилог танхим, долоон VIP өрөөтэй.
Shouxing эрүүл мэндийн халуун тогоо нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзсан, олон төрлийн ургамлын түүхий эд, байгалийн гаралтай анхилуун, амтат түүхий эд, эмийн ургамлыг хослуулан гаргасан жинхэнэ халуун тогооны амт бөгөөд уламжлалт халуун тогоонд байдаг ходоод дотор эвгүй оргих, хоолой хатах зэрэг сөрөг нөлөөллийг шийдэж чадсанаар давуу талтай.
Ахлах тогооч Yuan Bin хэлэхдээ "Манай халуун тогооны ресторан анх 2016 онд нээлтээ хийж, долоон жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хятад улсдаа 100 гаруй салбартай бөгөөд Монголд анхны салбар нээлээ. Ийнхүү гадаад улсад анх удаа салбараа нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
“FAT POT” халуун тогооны рестораны нэрийн шөлнүүд нь олон төрлийн амин дэм, эрдсийг агуулсан хятад эмийн ургамал орсон. Байгалийн гаралтай баялаг орц найрлагатай долоон төрлийн шөлтэй бөгөөд та бүхэн Хятадын Сичуан мужаас гаралтай эрүүл шөлний жинхэнэ амтыг мэдрэхийг хүсвэл манай ресторанд хүрэлцэн ирж, үйлчлүүлэх бүрэн боломжтой" гэлээ.
"FAT POT" hotpot рестораны Ерөнхий менежер А.Нямбат "Зөвхөн цадахын тулд хооллох биш, өөртөө тустай шим тэжээлийг нөхөж хооллох нь чухал. Бид бүхэн өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан биедээ хэрэгцээтэй шим тэжээлийг авч чадсанаар эрүүл байх үндэс тавигдана.
Иймээс ч бүх төрлийн эмийн ургамал, амин дэм, витаминыг хоол хүнсээрээ дамжуулан авах боломжийг бий болгож байна. Манай рестораны бэлтгэн гаргаж буй нэрийн шөлний орц найрлага бүгд эрүүл гэдгээр онцлогтой" хэмээв.
Хоол хүнсний зөв сонголтыг хийж, эрүүл хооллохыг хүсвэл үйлчлүүлэгч та бүхэн Хүннү Моллын замын урд талд байрлах “Food city” худалдааны төвд нээлтээ хийсэн "Fat Pot" халуун тогооны рестораныг зорин ирж, эрүүл шөлийг амтархан зооглох боломжтой.
Хаяг: Хан-Уул дүүрэг 24-р хороо, Наадамчдын гудамж FOOD CITY дөрвөн давхарт
Утас: 7766 1133
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!