ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөрдөн шалгах ажиллагааны нууц дотроосоо алдагддаг эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон хүүхдийг эрэн хайж байгаа талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цагдаагийн байгууллагын хэв журмыг сахиулах тасгийн албан ёсны фэйсбүүк хуудаст хүүхэд олдлоо гэсэн мэдээлэл гаргаснаа удалгүй устгасан ч алба хаагч нь хувийн хаягаараа бичих гэж байгаад андуурсан гэсэн тайлбарыг өгөөд буй. Танай зүгээс алдаа байгаа, алба хаагчдаа хуулийн дагуу ямар арга хэмжээ тооцох вэ?

- Энэ асуудлаар Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт дотоодын албаны шалгалт явагдаж байгаа. Эхний ээлжид сахилгын арга хэмжээ авна. Шалгалтаар гэм буруутай нь тогтоогдвол арга хэмжээ авах асуудал яригдана.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд "Мөрдөн байцаалтын мэдээ, мэдээллийг олж авсан хүн, албаны шугамаар олж авсан алба хаагч мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлсэн бол гэмт хэрэг гэж үзнэ" хэмээн заасан байдаг. 

-Мөрдөн байцаалтын нууц задраагүй эсэхэд ямар баталгаа өгөх вэ. Сэтгүүлчид баталгаагүй эх сурвалжаас мэдээлэл дамжуулсан хэмээн буруутгаж байна. Алба хаагчид мөрдөн байцаалтын нууцыг задруулсан байх магадлалд ямар баталгаа өгөх вэ?

-Мөрдөн байцаах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдаас нууцын баталгаа авдаг. Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас мөрдөн шалгах ажиллагааны нууц задарсан эсэхэд хяналт тавьдаг.

-Мөрдөн байцаалтын мэдээллийг дотроосоо задлаад байгаа юм биш үү. Сэжигтэн өөрийгөө хутгалсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгааг хаанаас задарсан бол?

- Хэргийн талаарх олон нийтэд түгээгдээд байгаа мөрдөн байцаалтын мэдээлэл, сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэгийг дотроосоо задлаад байна уу, өөр байдлаар задраад байна уу, бичлэг уг хэрэгтэй холбоотой эсэхийг Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц дотроосоо алдагддаг эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул үнэн, үнэн биш гэж хариулах боломжгүй.

ШУУД: 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг