АНУ-ын Эргийн бүс(Bay area)-ийн Бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр монгол хүн тодорчээ.
Тодруулбал Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирал Э.Отгонцэцэг бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмээр нэрлэгдэв.
Э.Отгонцэцэг нь АНУ-д санхүүгийн чиглэлээр доктор хамгаалсан анхны монгол хүн болохыг Сан Францискогийн их сургууль онцолжээ. Тэрбээр 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн тус их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!