Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Архангай аймгийн Тариат сумын нутагт есдүгээр сарын 29-ний 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна. 

Тухайн иргэн аймгийн төвөөс хойд зүгт 185 километрт “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага есдүгээр сарын 29-ний 05:30 цагт бүртгэгджээ. 

Улмаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болон цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг өчигдөр 08:20-19:00 цаг хүртэл зохион байгуулсан байна. 

Алба хаагчид эрэн хайх ажиллагааг хийхдээ “Дагиналтай” нуурт найман удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар таван километрийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэв. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар