ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Рэппер Тупак Шакурын амийг 1996 онд хөнөөсөн хэргийн гол сэжигтнийг баривчилж, ял тулгалаа

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Невада мужийн шүүх өчигдөр 1996 онд буудуулж алагдсан рэппер Тупак Шакурын хэрэгтэй холбогдуулан орон нутгийн гэмт хэргийн бүлгийн гишүүн “Keffe D” хочтой Дэвис гэгчийг баривчилж, яллагдагчаар татжээ.

Ингэснээр 27 жилийн өмнө гарсан дуулиант аллагын хэрэг шийдэгдэх шатандаа орж байна.

1996 оны есдүгээр сард рэп хөгжмийн домогт уран бүтээлчдийн нэг Шакурын зорчиж явсан автомашин гэрлэн дохио солигдохыг хүлээн зам дээр зогсож байх үед цагаан өнгийн Cadillac автомашин зэрэгцэж ирээд дотроос нь гал нээсэн юм.

Шакурын зорчиж байсан BMW машиныг “Death Row Records” компанийн үүсгэн байгуулагч Марион Найт жолоодож, өөр 10 орчим автомашин цуваа болон дагалдаж байжээ.

Олон сумны шархтай рэппер долоо хоногийн дараа нас барж байв. Энэ үед Шакур 25 настай байжээ.

зураг
 
Keffe D хочтой Дэвис

2019 онд хэвлүүлсэн “Compton Street Legend” дурсамж номдоо Дэвис тухайн үед Cadillac автомашины урд зорчигчийн суудалд явж байснаа хүлээн зөвшөөрч байжээ.

Гэхдээ Шакурыг алахад хэрэглэсэн буу арын суудалд байсан, арын суудалд хоёр хүн сууж байсны нэг нь Дэвисийн зээ дүү “Baby Lane” Андерсон байсан гэж тэр ярьсан юм.

Тухайн үедээ уран бүтээлийн өрсөлдөгч нь байсан Андерсон аллага гарахын өмнөхөн Шакуртай казинод маргалдаж байжээ.

Өөрийгөө Шакурын аллагатай ямар ч холбоогүй гэж ярьдаг байсан Андерсон үүнээс хоёр жилийн дараа нас барсан байна.

Аллагаас хойш зургаан сарын дараа Шакурын бас нэг өрсөлдөгч рэппер Notorious B.I.G буудуулж алагдсан юм.

Одоо 60 настай Дэвис 2010 онд хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа анх удаа хоёр рэпперийн аллагын хэргийн талаар мэдүүлэг өгч байснаа дурсамж номдоо өгүүлсэн байна.

Тухайн үед мөрдөгчид Шакур болон Notoriuos B.I.G нарын аллагыг илрүүлэхэд хамтран ажиллавал хар тамхины хэргийн ялыг нь хөнгөлөх санал тавьж байсан гэдэг.

Дэвисийн дурсамж номдоо ярьсан зүйлс аллагын нууцыг тайлах сэжүүр болсон гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал Шакурын хэргийг олон жил мөрдөж, энэ талаараа ном бичиж байсан Лос-Анжелесын цагдаагийн мөрдөгч асан Грэг Кэдинг түүнийг баривчилсанд огт гайхахгүй байгаагаа илэрхийлжээ.

“Сүүлийн үеийн үйл явдлууд мөрдөх ажиллагаа урагшлахад нөлөөлсөн болов уу. Keffe D олон нийтэд мэдээлэл задлахаас өмнө уг хэргийн мөрдөн шалгах ажил мухардалд ороод байсан юм” гэж тэр ярьсан байна.

Лас-Вегасын цагдаагийн газар энэ оны  долдугаар сарын дундуур Дэвисийн эзэмшлийн нэг байранд тусгай ажиллагаа явуулж, хэд хэдэн компьютер, гар утас, хатуу диск, бууны сум, гэрэл зураг зэрэг эд зүйлс хурааж байсан юм. Эндээс аллагыг Дэвис үйлдсэнийг нотлох баримтууд олдсон бололтой.

Тупак Шакур алагдах үедээ “All Eyez on Me” нэртэй дөрөв дэх соло цомгоо гаргаад байсан нь нийтдээ таван сая хувь борлогдсон юм.

Грэммийн шагналд зургаан удаа нэр дэвшиж байсан тэрбээр өнөөдрийг хүртэл бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий рэп уран бүтээлчдийн нэгд тооцогддог.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
cegi [202.126.90.38] 2023/9/30
ghde ygd zaavl iim olon jiliin dra olsn um bol hrve ene rapper maani odoo bsn bol bs l ner hundtei yvj bh bsnbhda
3 | 2 Хариулах
Qwe [139.5.217.251] 2023/10/1
Ci yg tng bha
2 | 2 Хариулах
2pac [59.153.115.123] 2023/10/1
T1 ssdaaa ve
3 | 1 Хариулах
Biggie [206.83.125.203] 2023/9/30
mash haramsaltai
3 | 0 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/9/30
Манайд нэг нөхөр утсаар сайрхаж байтал Зоригийн алуурчин болцон чинь сорри гээд өршөөцөн
3 | 6 Хариулах
Зочин [203.91.115.55] 2023/9/30
урт хэл хүзүүгээр нь оосорлоод авч. зөгийн үүр бужигналдаад
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2023/9/30
Бусад улсад гэмт хэрэгтэн заавал ял эдэлдэг бол , манай улсад хэрэг хянах хугацаа дууссан гээд л хэрэгсэхгүй болгочихдог.
7 | 1 Хариулах
Зочин [59.153.115.87] 2023/9/30
Yuch yriaadan buh orond huun heleltseh hugatsaa gj baidag Medku uma bitgi ingj bichij bai thu hah
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2023/9/30
Manai uosad 12 jil bdag umaa
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.26] 2023/9/30
nomdoo bish nomondoo
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.39] 2023/9/30
яадаг пиззда бэ
2 | 3 Хариулах
Зочин [103.57.93.231] 2023/9/30
Аль балрын үеийн үглээ хэдэн хар сармагчингууд хоорондоо алалцасан нь хэнд хамаа байна аа. Украйн, Оросын дайны мэдээ нийтлээч дээ.
7 | 21 Хариулах
Zail [202.55.188.44] 2023/9/30
Ukraine Russia cn hend hmaatain tgul
8 | 2 Хариулах
Зочин [103.57.93.231] 2023/9/30
Улны Олон Монголчуудыг өөрт хэрэггүй зүйлд хэрэлдэж байхыг харахад кайфтай байдаг юм аа
6 | 5 Хариулах
Dulam [39.7.24.23] 2023/9/30
Erguu bisda chi garig anduuraad ywj bnu ai endees zailaach muu er daind huurnu gej dalichgansan bsda be ter daintaigaa dald ordoo malaa haraal idsen ter dainaa bugsunduu chiheed dald or hugshuu oke
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.121] 2023/9/30
Хаха, ёстой улны псдаагууд юм аа та нар бүгдээрээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.227] 2023/9/30
Aх дүү 2 славян хоорондоо алалцах нь маниуст харин түй ч хамаагүй.
4 | 2 Хариулах
Зочин [103.57.93.231] 2023/9/30
5:0 гоё хэллээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/9/30
zorigiin hereg ingej ilreh bolovuu
9 | 1 Хариулах
мояа [193.189.100.194] 2023/9/30
Айкон цэг эм эн Украйны ялгуусан ялалт Оросын сөнөж баларч байгаа мэдээгээ яагаад хамгийн түрүүнд оруулахгүй байна аа АНУс с авсан мөнгөндөө ажлаа тууштай хий битгий залхуур битгий шантар
6 | 17 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/9/30
kkkk yag ynen
4 | 5 Хариулах
Зочин [172.249.66.179] 2023/9/30
medrel yum uu?
4 | 4 Хариулах
Zochin [59.153.113.112] 2023/9/30
T1 zda ve
5 | 3 Хариулах
мояа [193.189.100.201] 2023/9/30
АНУс н балиашиг Айкон гэж мэдэхгүй юу малаа 😄
2 | 8 Хариулах
Зочин [66.181.183.249] 2023/9/30
Зүүдээ ярих гэж байгаад аллагаа яриад баригджээ.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.178.133] 2023/9/30
Хөгшрөөд мөнгөгүй, хэн ч тоохгүй болсон болохоор ном бичиж мөнгөтэй, алдартай болох гээ юм байлгүй.
5 | 0 Хариулах
Choir [114.111.133.78] 2023/9/30
Веест бои хомми тупак шакур форэвээр!
6 | 4 Хариулах
Зочин [59.153.112.21] 2023/9/30
Орсын шээс юм байж бас тупакийг хомми гэнээ, товариш гээч эзнийхээ ярьдгаар.
8 | 4 Хариулах
Зочин [45.117.35.25] 2023/10/6
ха ха
0 | 0 Хариулах