ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний салбарын ажлын байрууд орчны хувьд эрсдэлтэй байна. Үүнийг ажилтан үүрээд явах нь шударга юм уу"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэ үеэр эрчим хүчний салбарт ажиллаж буй хүмүүсийн ажлын байрны аюулгүй байдал цалин хөлсний асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн есөн жилд эрчим хүчний салбарт 82 осол бүртгэгдэж, 35 хүн хүнд гэмтэж, 16 хүн нас баржээ. 

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор "Эрчим хүчний салбарынхан уул уурхайн салбарын ажилтнуудаас 207.4 хувиар бага цалин авч байна. Ийм учраас эрчим хүчний салбарын ажилтнууд уул уурхайн салбар луу очиж ажиллаж байна. Эрчим хүчний салбарын ажлын байрууд техник, орчны хувьд эрсдэлтэй байна. Цаашид энэ эрсдэлийг ажилтан хүн үүрээд явах нь шударга юм уу. Ийм орчин нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх нь ажилтан хүний үүрэг юм уу?" гэв. 

Эрчим хүчний салбарын хэмжээнд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд 2019 онд 333 ажилтанд 5.7 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2022 онд 57 ажилтанд 893.9 сая төгрөг зарцуулжээ. 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Нарийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлага шаарддаг энэ салбарын хамт олон амьдралд хүрэлцэхүйц цалин хөлстэй байх хэрэгтэй. Ямар хэмжээнд нэмэх вэ гэдгийг нарийн тооцсон аргачлал алга байна. Энэ салбарт өнөөдрийн байдлаар цалин хөлс нэмэх санхүүгийн эх үүсвэр огт байхгүй байна" гэв.  

Эрчим хүчний салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн тулгамдаж буй асуудлынхаа талаар дараах зүйлсийг хэлжээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.21.117.2] 2023/9/29
эрчим хүчний үнээр сонгуулийн амлалт шоу хийхээ больж үнийг чөлөөлөөзардлаа нөхөхгүй орлоготой, гадаад валютын зээлтэй ханш яаж өсөж, бүх сэлбэг тоног төхөөрөмж импортоор орж ирдэг. ажилдын цалин нь цаас болсон худалдан авах чадваргүй болсон.
0 | 0 Хариулах
zochin [139.5.217.251] 2023/9/28
Хөдөлмөрийн хэвийн бус, хортой, халуун нөхцөлтэй ажил болохоор эрт тэтгэвэрт гардаг нь болох байлгүйдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.245] 2023/9/28
Mafi naraasaa mongoo av 44 ih nayd hogjiliin bnlnii 20 oh nayd jijig dundiin 13 ih nayd ooshoo uhval mafi nariin offshor dansand heden oh nayd bgaag taashgui
0 | 0 Хариулах
FREEDOM [66.181.188.64] 2023/9/28
No chinese!
0 | 0 Хариулах
Ayulgui baidal [66.181.185.54] 2023/9/28
erchim huchee exportlodog bolyoo bolno
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.200] 2023/9/28
Үнэн шүү. Саяны , сарын ид борооноор эрчим хүчний залуус цементэн шин дээр хамгаалалтын малгайгүй, нойтон хувцастай өдөржин зүүгдэж ажиллахыг 3 өдөр дараалж харсан. Хүний нөөцийн болон аюулгүй ажиллагааны алба нэгж, дарга удирдлага нь ямар санаатай байдаг юм бол доо?
3 | 0 Хариулах