Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, БНСУ-ын "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Зураг
32 | 16 цаг