Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилна

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Зургийг Агентство строительных новостей

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны зургаадугаар сард тус улсад айлчлах үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзалт, хэлэлцээр хийж байв.

Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа гадаадын оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах эрх зүйн бололцоо нээгдэж байгаа тухай хэлж байсан юм.

ОХУ-д манай улсын 4,300 гаруй иргэн оршин суудаг. Үүнээс 1,100 гаруй оюутан 63 их, дээд сургуульд сурдаг байна.