“Ахилис Монгол” ОУБ, Ариг банк хамтран зохион байгуулсан “Итгэл, найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафон гүйлтийн арга хэмжээ 2023 оны 09-р сарын 16-ны өдөр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
2015 оноос хойш жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж” бүх нийтийн гүйлт нь олон нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой ажээ.
Статистик мэдээллээр Монгол улсад 130,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нь маш цөөхөн хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл хүмүүстэй нэг гараанаас гарган тэгш оролцуулдаг олон нийтэд үзүүлэх үр нөлөө, ач холбогдол өндөртэй энэхүү гүйлтийн арга хэмжээ нь 2015 оноос хойш биетээр нийт 6 удаа, цар тахлын жилүүдэд цахимаар 2 удаа тасралтгүй зохион байгуулагдаж, 20 гаруй мянган хүн оролцож, 1500 гаруй сайн дурынхан ажиллаж, 250 гаруй ивээн тэтгэгч хамтран ажиллажээ.
Энэ жилийн бүх нийтийн гүйлт нь орон даяар хэрэгжиж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаатай уялдуулан хүрээгээ тэлж байгаагаараа онцлогтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!