Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол инженер залуус IPv6 нэвтрүүлсэн амжилтаа олон улсад танилцууллаа

ikon.mn
2023 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Монгол улсын IPv6 нэвтрүүлэлтийн үзүүлэлт 9 сарын дотор 180 улсаас ТОП 35-т багтлаа

Ази Номхон далайн нийт 56 улс орон харьяалагддаг Сүлжээ мэдээллийн төв буюу АPNIC-аас жилд 2 удаа зохион байгуулдаг томоохон хурал Японы Киото хотод болж, Монгол инженерүүд уригдан, өөрсдийн туршлагаа танилцууллаа.

Тодруулбал Дэлхий дахинд IPv6 нэвтрүүлэлт 43 орчим хувьтай үргэлжилж байгаа ба Монгол улсын хувьд Юнител групп өрхийн интернэт хэрэглэгчдэдээ интернэт протоколын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр энэ үзүүлэлт богино хугацаанд 33%-д хүрч, дэлхийн технологийн салбарынхны анхаарлыг татсаар байна.

 APNIC 56 дах удаагийн хуралд Юнител группийн инженер залуус эх орноо төлөөлөн, техник технологиор тэргүүлэгч БНХАУ, Япон улсуудын хамтаар интернэт протоколын 6-р хувилбарыг амжилттай нэвтрүүлсэн туршлагаа хуваалцан илтгэл тавьж, Монгол инженерүүд дэлхийд өрсөлдөхүйц амжилт гарган ажиллаж байгааг харуулсан юм.

зураг
 
Г.Мөнхбат Юнител группийн Дата сүлжээний менежер

Интернет Протокол гэж юу вэ?

Бидний хэрэглэж буй бүх төхөөрөмж IP (интернэт протокол) хаягаар дамжин интернэтийн өргөн сүлжээнд нэвтэрдэг. Гэвч дэлхий нийтээр хэрэглэж буй IPv4 (Интернэт Протоколын 4-р хувилбар)-ын боломжит хаягийн хэмжээ ердөө 4.3 тэрбум ба энэ нь тун хязгаарлагдмал шавхагдаж буй нөөц юм. Тиймээс дэлхий даяар мэдээллийн технологийн инженерүүд IP хаягийн дараагийн хувилбарт шилжүүлэх ажилд анхаарч байгаа билээ.

зургийг apnic.net

Юнивишн ХХК нийт өрхийн интернэт хэрэглэгчдийнхээ 70 хувийг IPv6-д амжилттай нэвтрүүлсэн нь ийнхүү огцом өсөлтийг авчирч, олон улсад IPV6 нэвтрэлтийн хувиар Монгол улс дэлхийд топ 35 улсад багтаж байна.  /Эх сурвалж Akаmai.com/

зураг
 

IPv6 орон даяар нэвтэрснээр:

  • Интернэтийн хурд, үйлчилгээний чанар
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Хүрээлэн буй орчинд ээлтэй ба эрчим хүчний хэрэглээ буурах
  • Гадаад валютын урсгалыг эх орондоо үлдээх гэх мэт олон давуу талуудтай юм.

Юнител групп IPv6 нэвтрүүлэлтийг цаашид ч үргэлжлүүлэх ба 2023 онд нийт хэрэглэгчдийнхээ 80 хувьд нэвтрүүлж, мобайл хэрэглэгч, байгууллагуудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Монгол улс Азийн топ 15 улсад багтаж, өрсөлдөх чадвар нэмэгдэх, эдийн засгийн эерэг нөлөө гээд олон боломжууд бидний өмнө нээгдэж байна.