ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хорооны хурлаар бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гарлаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Гадаад нөхцөл байдлын улмаас инфляц саарсан ч төсвийн зардлаар өдөөгдсөн эрэлтийн инфляц нэмэгдэхээр байна. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үеэс муудаж тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн үзүүлэлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөв ажиглагдаж байгаа. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон банкуудын хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.

БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна. Экспорт буурч үл хөдлөх салбарын хүндрэл даамжирсан хэвээр байна.

Өвөлжилт муудаж, хөдөө аж ахуйн салбарын энэ оны төсөөлөл муудаж гарсан байгаа. Инфляц ойрын хоёроос гурван сар 9-10 хувь орчимд тогтвортой байхаар харагдаж байна. Тодруулбал төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байж хилийн үнэ буурснаар шатахууны үнэ өмнөх жилээс буурсан. Мөн импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна" гэв. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [139.5.217.49] 2023/9/15
энэ нөхөр чинь ажилласаар л байгаа юмуу, ханш өсгөчихөөд..
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.161] 2023/9/15
Хэн ч ямар ч гадаад улс ингэж хэлж чадна гэвэл яах уу. Гадаад нөхцөл байдлын улмаас нтр гээл бүлт бүлт. МАН худ гэдэг нь энэ дээ. Зээл нтрийн хүүг багасгаад улсаа хөгжүүлэхээ бодон гэж байхгүй юмаа. Ихэнх нь Эдийн засгийн мэдлэгтэй болсон шдээ одоо больмоор юмаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.105] 2023/9/15
монголын бараг хамгийн баян хүн шдээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.74] 2023/9/15
Энэ чинь харин тасарцан ХУЛГАЙЧ байна лэшдэ. Эмч хийдэг төрсөн дүү нь хүртэл 600 уначихсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.38] 2023/9/15
Mongold bodlogin huu usgusnuur her ur duntei baidag yum boldo. mortgage aa mongol bank uuruu 8% geed gargaad ugnu business n gadaadaas zeel awchina. Irged n undur huutei baisan ch toohgui zeel awsaar. Za medehgu2 ymar mergejlin hun ch bish
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.47] 2023/9/15
Гадаад нөхцөл байдлын улмаас инфляц саарсан буурсан гэх. Тэгснээ гадаад нөхцөл байдал улам муудна гэх. Авцалдаа алгаа. Энэ Монгол банкны ерөнхийлөгч нар, хурган дарга нар МАН-ыг дагаад бүр л тэнэгэрч гүйцжээ.
2 | 0 Хариулах