ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мароккод газар хөдлөхөөс өмнө ажиглагдсан гэрлийг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Марокко улсын уулархаг нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2,900 орчим хүний амь үрэгдэж, 5,500 гаруй хүн бэртэж гэмтээд байна.

Энэхүү байгалийн гамшгийн өмнөхөн тэнгэрт учир битүүлэг гэрэл гарч байсныг сошиал сүлжээнд хүмүүсийн нийтэлсэн дүрс бичлэгүүд харуулжээ.

Тэнгэрт ийм гэрэл ажиглагдсан тохиолдлууд олон зууны өмнөөс эхлэн тэмдэглэгдсэн байдаг ч судлаачид өнөөдрийг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа юм байна.

Газар хөдлөлтийг урьдчилж таах боломжгүй тул ийм үзэгдлүүдийн талаар зөвхөн хүмүүсийн дурсамжаас өөр баримт үлддэггүй байсан гэнэ.

Харин сүүлийн үед хяналтын камерууд хаа сайгүй болж, хүмүүсийн дунд гар утасны хэрэглээ нэмэгдсэнээс дүрс бичлэгт үлддэг болсон юм байна.

Тухайлбал 2021 онд Мехико хотод, 2022 онд Япон улсын зүүн нутагт тус тус газар хөдлөхийн өмнө ийм гэрэл гарсныг хүмүүс камерын бичлэгээр баталгаажуулжээ.

1600-аад оноос хойших хугацааны баримтуудыг нэгтгэн судалсан АНУ-ын SETI хүрээлэнгийн геофизикч Фридман Фрюнд энэ үзэгдлийг статик цахилгаан цэнэгийн нэг хэлбэр байж магадгүй гэж дүгнэсэн байна.

Үүнийг дэлхийн тектоник хавтангууд хоорондоо үрэлцэхэд үүссэн байх боломжтой гэж тэр Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Гэхдээ түүний тайлбартай зарим судлаачид санал нийлдэггүй юм.

Тухайлбал Умард Каролинагийн их сургуулийн физикч Карен Даниэлс “Чулууг чулуугаар үрэхэд ийм их хэмжээний цахилгаан цэнэг ялгарах боломжгүй. Тиймээс би үүнийг тийм сайн тайлбар гэж бодохгүй байна” гэж Нью Йорк Таймс сонинд ярьжээ.

Гэхдээ тэр энэ үзэгдлийн учрыг тайлснаар газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломж нээгдэхийг үгүйсгэхгүй байна.

“Бид юмс үзэгдлийн шалтгааныг ойлгохоороо тайвширдаг. Ойлгохгүй зүйлээсээ айдаг. Газар хөдлөлтийн үед ажиглагддаг гэрлийн үзэгдлийг шимтэн сонирхож байгаагийн маань нэг шалтгаан энэ юм” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: New York Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.12] 2023/9/15
Зарим дуракууд нь HARP гээд цуураал эхэлсэн бналээ дээ 🤣🤣
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/9/14
туркийн газар хөдлөлтийн өмнө бас ийм хөх гэрэл гарсан. байгалийн үзэгдлийг сайн судлаагүй л байна даа
0 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот шулмын хорлол 😈 [79.116.110.90] 2023/9/13
Албаар өдөөж хийгээд байгаа юм даа😈
0 | 3 Хариулах
Гойда [59.153.87.14] 2023/9/13
Тэнгэрийн гэсгээл буй за
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.51] 2023/9/13
Godzilla geed kino uzeeguimuu haisheen
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.38] 2023/9/13
Odoo nuguu teneg maluud n americ zewsegbedr geed l shaagaad unana. Ene gerel gardag uzegdel buur deer uesee tuuhend hadgalagdaj uldsen baidag. Uneheer tiim saihan zewsegtei baisan bol moscow udiid uns bolchihson baih baisan
2 | 2 Хариулах
Зочин [202.21.124.133] 2023/9/13
Тектоникийн нөлөөлөл үзүүлдэг зэвсэг хөгжсөн юм биш үү дээ.
2 | 4 Хариулах
Зочин [64.119.31.184] 2023/9/13
Ямар нэг зэвсэг ашиглагдсаныхаа дараа химийн, цацрагын, дулааны, биет болон биет бус гм асар их ул мөр үлдээдэг. Тэрч утгаараа зэвсэг мөн бишийг ялгах амархан бдг
4 | 0 Хариулах
Харийн зочин [192.82.92.114] 2023/9/13
ай [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.195] 2023/9/13
“Акуа гарден” хотхоныг нураах компанийг сонгон шалгаруулна
8 | 1 Хариулах
haak [202.55.188.39] 2023/9/13
hariinhan
4 | 1 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/9/14
юмл бол хариийнхан . байгалийг сайн судлах гэхээр 5хан мэдрэхүйтэй юм л бол бурхан харь гаригийнхан
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.83] 2023/9/13
Газар хөдлөхийн өмнө гэрэл гарна, хачин хэлбэртэй үүл гарна, утаа гарна гээд дээр үеийн номонд байдаг шүү дээ
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2023/9/13
Хиймэл дагуулын зураг байвал харах юмсан.
2 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.191.241] 2023/9/13
Удахгүй Улаанбаатарт 11 баллын газар хөдлөлт болохын өмнө их гэрэл гарна ! Амжиж байшингаасаа гардаг юм шүү !
0 | 13 Хариулах
Зочин [202.126.89.195] 2023/9/13
Нам давхарт амьдрах нь л зол болнодоо
2 | 1 Хариулах
Харийн зочин [192.82.92.114] 2023/9/13
Өндөр барилгын нам давхарт амьдардаг бол газар хөдлөлтийн үеээр маш их балгасанд даруулдаг
1 | 1 Хариулах
Зочин. [108.147.101.11] 2023/9/13
Өндөр барилга нурахад аль ч давхарт байсан ялгаагүй байх оо
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/13
Голомтоос бага зэрэг алс бол гүйж гарах хугацаа бий.
1 | 0