Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат" чиглэлийг өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэллээ.
Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
Мөн Ч:56 “Архивын ерөнхий газар-Буянт-Ухаа 2 хороолол-120 мянгат" чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр таван автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.
Эх сурвалж: Нийтийн Тээврийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!