Аутизмтай хүүхдүүдийн боловсролын асуудал манай улсын хувьд харьцангуй шинэ асуудал болоод байна. Аутизмын боловсрол байтугай аутизмын хүрээний эмгэгийн талаар ч мэдлэг мэдээлэл бага байхад мэдээж энэ нь аргагүй юм. Аутизмтай хүүхдүүд яаж сурч хөгждөг юм бол? Бүгд кинон дээр гардаг шиг нэг зүйлээрээ "гоц" байдаг уу?
Хариулт нь тийм бас үгүй. Зарим нэгэн тохиолдолд аутизмтай хэн нэгэн аливаа зүйл дээр гоц гойд байж болох ч энэ нь нөгөө талаасаа уран сайхны хэтрүүлгийн "хор уршиг" гэж хэлж болно. Киногоор үзсэн зүйлдээ итгэсэн эцэг эхчүүд аутизмаар оношлогдсон хүүхдээ нэг л өдөр "сэргэнэ" гэж боддог тохиолдол цөөнгүй байдаг нь харамсалтай.
Аутизм болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн боловсролд хэрхэн анхаарах вэ?
Аутизм нь өвчин биш тул эдгээх эмчлэх гэсэн ойлголт байдаггүй. Гэхдээ нийгэмшүүлэх, хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах тал дээр урт хугацаандаа үр дүнгээ өгдөг батлагдсан аргууд бий. Эдгээрээс шинжлэх ухааны түвшинд хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон арга болох зан үйлийн менежментийн хөтөлбөр нь хүүхдийн эерэг зан үйлийг бэхжүүлж, сөрөг зан үйлийг багасгахад чиглэдэг. Тус хөтөлбөр нь ихэвчлэн хүүхдийн ур чадвараа дээшлүүлэх ахиц дэвшлийг хянадаг хэрэглээний зан үйлийн шинжилгээнд (Applied behavior analysis) тулгуурладаг.
Хэрэглээний зан үйлийн шинжилгээнд тулгуурласан ABA сургалт-заслын арга гэж юу вэ?
Applied Behavior Analysis (ABA) сургалт-засал нь аутизм болон бусад шалтгаант хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн зан үйлийг ажигласнаар тэдэнд нийгмийн ур чадвар эзэмшүүлэх, академик ур чадвар эзэмшүүлж хөгжүүлэх, аливаа асуудалтай зан үйлийг (уурлаж уцаарлах, цохих, хашхирах гэх мэт) нь бууруулах үр дүн нь нотлогдсон арга юм.
Өнөөгийн ABA сургалтын систем нь 1960-аад оны эхэн үеэс хөгжиж ирсэн. АНУ-ын Ерөнхий мэс засалчдын нийгэмлэг, Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг, “Autism speaks” зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлд зориулсан ABA сургалт-заслыг аутизм болон түүнтэй холбоотой эмгэг болон бусад шалтгаант хөгжлийн хоцрогдлыг бууруулах нотолгоонд суурилсан шилдэг практик арга гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ABA сургалт засал нь ашиг тус, чанар, үр дүнтэй байдлаараа шинжлэх ухааны туршилтыг давсан, нотлогдсон арга болохыг илтгэдэг.
Монгол дахь ABA сургалт-засал
ABA сургалт-заслыг Зөвлөлийн гэрчилгээтэй зан үйлийн шинжээч(BCBA)-ээс авсан сургалт, зөвлөмжийн дагуу мэргэжлийн Зан үйл засалчид хэрэгжүүлэх ёстой. Тусгай хэрэгцээт хүүхдийн сурах хөгжих нь энгийн хүүхдэд боловсрол олгох арга зүйгээс тэс өөр байдаг учраас зан үйл засалч буюу хүүхэдтэй ажиллах мэргэжилтнийг нарийн мэргэшүүлж сургах процедурыг огт зөрчиж болохгүй юм.
Монголын хувьд "Асах Гэрэл Баясал" тусгай боловсролын төв тус сургалт-заслыг явуулах зан үйл засалч-багш нараа БНТУ -ын 20 жилийн туршлагатай Алги тусгай хэрэгцээт хүүхдийн сургуулийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бэлддэг бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болох гэж байна.
1. Хөгжлийн түвшний үнэлгээ
‘’Асах гэрэл баясал’’ төв нь аутизмаар оношлогдсон болон бусад шалтгаанаар хөгжил нь хоцрогдоод буй хүүхэд бүрд хөгжлийн хоцрогдлын үнэлгээ хийж, тохирсон сургалтын загварыг гаргадаг. Ингэснээр хоёр өөр түвшний хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд ижил хөтөлбөрөөр сургалт-засал хийдэггүй гэсэн үг юм. Мөн тухайн хүүхдийн байгалийн суурь өгөгдлийг харгалзан үздэг бөгөөд ингэснээр өөрийн байгалиас заяасан давуу талаа "дөвийлгөхөд" нь тустай.
2. 1 Багш 1 Хүүхэд
Аутизмтай болон хоцрогдолтой хүүхдүүдийн хоцрогдлын түвшин, зан авирын байдал харилцан адилгүй учраас ердийн хөгжилтэй хүүхдүүд шиг олуулаа танхимд сууж нэг багшаас сургалт авах боломжгүй. Тийм учраас нэг багш нэг сурагч гэсэн ганцаарчилсан загвар тохирдог. ABA системээр хэр удаан хичээллэнэ үр дүн нь төдий чинээ сайн байдгаараа онцлог. Иймд хэрэв тус төрлийн зан үйл засалд явуулахаар болсон бол эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хичээллэгч гурав уялдаа холбоотойгоор, итгэлцэлтэйгээр хамт "урагшлах" хэрэгтэй. Мөн тус төвийн багш нар бүгд Зөвлөлийн гэрчилгээтэй зан үйлийн шинжээч(BCBA)-ээс авсан сургалт, зөвлөмжийн дагуу мэргэшсэн албан ёсны мэргэжлийн сертификаттай мэргэжлийн Зан үйл засалчид байдаг байна.
3. Ээлтэй орчин, хараа хяналт
Тус төвийн сурагчид аутизм болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусгайлан тохижуулсан анги танхимд суралцдаг. Мөн эцэг эхчүүдэд өөрсдийн хүүхдээ "тусгай" боловсрол олж авах үеийг тандах боломжийг камерын хяналтын тусламжтайгаар олгодог.
4. Тасралтгүй сургалт, тасралтгүй шинэчлэл
ABA сургалт засал нь тасралтгүй урт хугацааны үйл явц байдаг. Олон улсын судалгаагаар урт хугацааны буюу 3-аас дээш жил тасралтгүй хамрагдсан ABA сургалт-заслын дараа хүүхдүүдийн 90% нь мэдэгдэхүйц сайжирч, тэдний 47% нь бусад сурагчдын адил уламжлалт ерөнхий боловсролын сургуульд хамрагдах боломжтой болдог аж.
Тус сургалтын төвд хоёр долоо хоног бүр сургалт дээр гарсан ололт, амжилтууд гэх мэт мэдээллийг эцэг эхэд өгдөг. Жишээ нь аливаа зүйлд талархлаа илэрхийлж сурсан, зохисгүй зан авир гаргадаг хоорондын зай нь холдсон, зан үйл засалчийн тухайлсан хөдөлгөөнийг даган дуурайж сурсан сурсан гэх мэт. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнх нь сургалт заслаар сурсан зүйлийг гэрт нь хэрхэн өөрийн болгож бүх талын харилцаандаа хэрэглэж хоногшуулах талаар мэдээлэл зааварчилгаа өгч ажилладаг байна.
5. ABA сургалт-заслын агуулга, зорилго
Аутизмтай, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд ч одоогийн нийгэмд хөл нийлүүлэн алхах боломж бүрэн байдаг. Тус хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн тал дээр мэргэшсэн байгууллагууд тэр дундаа сурган хүмүүжүүлэгчид "алдах эрхгүй" талбарт ажилладаг юм. Иймдээ мэргэжлийн шалгуур ч өндөр байдаг. Асах гэрэл баясал төв нь салбарынхаа хүрээнд хамгийн найдвартай, итгэмжлэгдсэн боловсролыг олгохоор тантай хамтран таны хүүхдийн гэрлийг асаахад хэзээд бэлэн байна. Тус төв нь Эрдэнэт хотод салбараа нээж байгааг дуулгая.
Бяцхан үрсийнхээ гэрлийг хамт асаацгаая!!
Холбогдох дугаар: 8888-3084
Facebook: Асах Гэрэл Баясал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!