Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүн хэдэн цаг унтвал тохиромжтой вэ?

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас насны онцлогоос хамааран хэдэн цаг унтвал зохих зөвлөмжийг АНУ-ын Үндэсний "Нойрны эрүүл ахуй" сэтгүүлийн материал дээр үндэслэн гаргажээ.

  • Нялх үе (0-3 сар) 14-17 цаг
  • Балчир үе (4-11 сар) 12-15 цаг
  • Бага нас (1-2 нас) 11-14 цаг
  • Сургуулийн өмнөх нас (3-5 нас) 10-13 цаг
  • Сургуулийн нас (6-13 нас) 9-11 цаг
  • Өсвөр нас (14-17 нас) 8-10 цаг
  • Залуу нас (18-25 нас) 7-9 цаг
  • Насан хүрэгчид (26-64 нас) 7-9 цаг
  • Ахимаг нас (65-аас дээш нас) 5-6 цаг

Бидний унтаж амрах цаг хугацаа нь тухайн хүний онцлог байдлаас хамаарч харилцан адилгүй байдаг. Гэвч өдөрт дунджаар 7-9 цаг унтаж байж хангалттай амарч бидний эд эс, эрхтэн тогтолцоо бүрэн сэргэдэг болохыг нойр судлалын шинжлэх ухаанчид баталсан байна. 

зураг
 
Эрүүл мэндийн яам

Үндэсний статистикийн хорооны 2019 оны "Цаг ашиглалтын судалгаа"-аар 12-оос дээш насны Монгол хүн өдөрт дунджаар 552 минут буюу 9.2 цагийг унтахад зарцуулдаг аж. 

Өдөрт нойронд зарцуулж буй дундаж цагийг насны ангиллаар аваад үзвэл:

  • 12-17 насныхан 9.9 цаг
  • 18-24 насныхан 9.5 цаг
  • 25-39 насныхан 9.2 цаг
  • 40-59 насныхан 8.9 цаг
  • 60-аас дээш насныхан 9.5 цаг унтдаг.

Харин иргэдийн унтахад зарцуулдаг дундаж минутыг байршлаар нь авч үзвэл:

  • Нийслэлийн иргэд 556 минут
  • Аймгийн төвийн иргэд 571 минут
  • Сумын төвийн иргэд 559 минут
  • Хөдөөгийн иргэд 524 минутыг унтахад зарцуулдаг байна.