ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Багшийн мэргэжлээр элсэх босго оноог 500 болгоно. Төрөөс олгох тэтгэлгийг төгсөөд багшлах нөхцөлтэйгөөр, голч дүнгээс хамаарч шийднэ"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир багш боловсролын шинэчлэлийн гурван тулгуурт бодлогын талаар танилцууллаа. 

Тодруулбал уг гурван тулгуурт бодлогод багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоо болон багшийн нийгмийн баталгаа, цалин, үнэлэмж, нэр хүндийн асуудал орж байгаа аж.  

БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамирын уг бодлогын талаар танилцуулсан зүйлсээс онцолбол: 

Багшийн стандартыг шинэчлэн батлах ажил явагдаж байгаа. Төгсөөд гарч байгаа багш ямар мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилтэй хүн байхыг тодорхой болгож байна. 

Багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтын тоог тогтоох ажлыг хийхгүй бол зарим чиглэлийн багш илүүдэлтэй бэлтгэгдэж байна. 

Багшийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж хувьсаж буй боловсролтой уялдуулан сургалтын олон талт шийдлийг ашиглах хэрэгтэй байна. 
Хэмжих үнэлгээний тогтолцоог шинэ шатанд гаргахгүй бол багш бэлтгэж буй сургууль болгоны үнэлгээгээр бидний шаардлагад нийцсэн багш бэлтгэгдэж гарч байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. 
Багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгоход багшаар элсэх босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Сургуулийн өмнөх боловсрол болон хөгжмийн боловсролоос бусад багш нарт 500-аас эхэлж босго оноог тогтоож байж цаашлаад чанартай элсэгчдэд тэтгэлэг олгох боломжтой болно. Түүнчлэн багш мэргэжлээр суралцаж буй оюутныг төрөөс санхүүжүүлсэн тохиолдолд голч дүнгээс хамаарч үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Мөн төгсөөд багшлах нөхцөлтэй байна. Төрийн мөнгөөр сурчхаад төгсөөд өөр мэргэжлээр ажиллаад байж болохгүй. 

Багш гурван жил тутамд мэргэжлийн ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт байгаа. Шинэ зохион байгуулалтаар багш өөрийнхөө хэрэгцээндээ суурилж сурдаг болсон. Мөн зөвхөн багшлах арга зүйгээс гадна өөрийнхөө заадаг хичээлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах зохицуулалт байгаа. 

Багшаар олон төрлийн ажил хийлгүүлж байгаа нь үндсэн ажлаа хийхэд цаг хүрэлцэхгүй байна гэх асуудлын хүрээнд багш Боловсролын болон Хөдөлмөрийн хуульд заасан бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй гэсэн хуулийн зохицуулалттай болсон. 
Орон нутгийн захиалгаар болон өөрийн хүсэлтээр гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Сум, баг, тосгонд багшилж байгаа багш нарт эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах. 
Багшийн амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх. 
Төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр төрийн өмчийн дээд боловсролын сургуульд үнэ төлбөргүй суралцуулах. 2024 оноос эхэлж хэрэгжинэ. 

Өнөөдрийн байдлаар багш бэлтгэж байгаа 31 сургууль, 267 багш бэлтгэх хөтөлбөр байгаа юм байна. Харин багш бэлтгэх магадлан итгэмжлэл хийлгүүлсэн 50 хөтөлбөр байгаа бөгөөд төрөөс багшаар суралцах оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхдээ уг 50 хөтөлбөрт л олгох юм байна. 

Урьдчилсан байдлаар энэ жил багш мэргэжлээр суралцахаар элсэж буй 3,400 оюутан байгаа аж. Харин энэ жил багшаар төгсөх 2,385 суралцагч байгаа юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.93] 2023/8/31
Za bagsh boloy gd yamarch chadwargui huneer bagsh bolgoh uu tsuuhun heden huuhed beltgej gargah heregtei shde durtai ni bagsh boldoggui bha huuhdiin umnu medleg chadwartai bh heregtei bolow uu da
0 | 0 Хариулах
zochin [202.21.114.93] 2023/8/31
500 гэдэг бол муу сурагчийн л оноо шүү. Тэгээд өөр сургуульд ороход оноо нь хүрээгүй муу сурагчид аргаа барахдаа за за үнэгүй юм чинь ядаж багш болъё гэж шийдэх нь. Тийнхүү баахан чадваргүй багш нар таны хүүхдэд хичээл заана гээд зогсож байх нь дээ. Гунигтай2. Цаашид ч бас тийм хүмүүсээс л энэ мэтийн шийдвэр цуварсаар л...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.14] 2023/8/31
Toonii bagsh nariin tsaling 5 day bolgood hotiin buh surguuliudiig ursulduuldeg bolgood Mongol uls toonii uls bolchihmoor bnaa!!! Delhiid 1 han tolgoigooroo l garaya. Aav eejuud huuhdee toondoo sain bval ireedui ni sain geed hotiin tuv ruu zuuguud bdag.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/8/31
500 бол бага оноо угаасаа босго 500 бсан энэ жил 480 болгож буулгаа биз дээ. Ядаж 580 болго. Хуучнаар бол дунд, муу сурдаг хүшхдүүд ш дээ. Зарим сургуулиуд босгоо 600 болгоцон л бгаа биз дээ. Багш бол саын бх ёстой шүү. Бас цалинг нь нэм.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/8/31
Одоо байгаа багш нараа яах юм бэ гэдэг нь No.1 асуудал баймаар, Солонгост явуулаад л байх юмуу?
0 | 0 Хариулах
зочин [202.21.112.138] 2023/8/31
Энэ Т1-д буруу юм бурчихаад одоо залруулах гэж үйлээ үзнээ хэхэ. Багшийн цалин л чухал болохоос мэргэжил үнэгүй эзэмших нь чухал биш гэдгийг ойлгохгүй Т1-д л дээ хэхэ
3 | 0 Хариулах