ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэхийг Эрчим хүчний сайдад даалгав

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр төрийн ордонд боллоо.
 
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор энэ оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК, төр, хувийн хэвшлийн лабораториудад  хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа, асаагчийн  лабораторийн, практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулжээ. 

Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлинг буюу сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус буурсан үр дүн гарсан байна. 

Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн орчмын 18 цэгт агаар бохирдуулах үзүүлэлтүүдийг автомат төхөөрөмжүүдээр 2010 оноос эхлэн хэмжилтүүдийг хийж байгаа юм. 

Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгажээ. 

Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5%-иар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэхээр байгааг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

зураг
 
Засгийн газар
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [192.82.66.139] 2023/8/31
Зусландаа байхдаа 1-2 шуудай нүүрс өгөөч мөнгөөр нь авъч гэхээр карт март гээд халгаадаг юм . Тэгэхээр улсууд уулнаас л мод чирээд ирж байгаа харагдах юм ! Та нар сайн судлаарай
0 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2023/8/31
xort utaa xort xavdariin uliral ch exellee de
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.90] 2023/8/31
Өмнө нь ямар түлш өгөөд байсан нь тодорхойгүй. Харин асаагтай нь өгөх болсон нь сайн хэрэг. Үнэн чанартаа нүүрснээсээ их модны зардал гаргадаг. Төслийн зуухтай байж л үр дүнгээ өгнө. Гэрт 25 кг буюу нэг шуудай нүүрсээр 3 хоног 30 хэмтэй амьдардаг юм шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.168] 2023/8/30
Мулгуу Данх таарсан ч шийдвэр гаргаж...ЖООЖООГ огцруулаачээ
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/8/30
Ингэхэд энэ данх гэдэг хочийг шилэн цогоо өгсөн гэсэн үү?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.4] 2023/8/30
Үхлийн хөндий.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.77] 2023/8/30
Har nuursnii hogoo yaj hurgeh gej bgaan
1 | 0 Хариулах
Хүкийн цуст бизнес [202.21.108.27] 2023/8/30
Хүкийн ажилчид хийж чадахымуу даа. Босс нь худалч хулгайчаараа зард гарсан хүн ш дээ. Одоо энэ хар бизнес нь хичнээн зуун хүний аминд хүрч элэг бүтэн айлыг хагацал нулимасанд угаав? Одоо хичнээн хүн алах дутуу байгаам бэ? Хүкээ?
6 | 1 Хариулах