ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний сайд нийслэлчүүдийг шинэ түүхий эдээр хийсэн шахмал түлшний туршилтад оруулах санал гаргав

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн холбогдох мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариулав. Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн. Үүний 177 тэрбум төгрөг нь орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2022 оны наймдугаар сарын 31-нд намайг Эрчим хүчний сайдаар томилохдоо утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүний дагуу 2022-2023 оны халаалтын улирлыг давж, холбогдох газрууд хамтран туршилт хийсэн. Туршилтынхаа үр дүнг танилцуулъя. 

Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичдэг.

Өнгөрсөн жилүүдэд утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл их гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршлаа. Бид Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судаллаа. Үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргасан. Хагас коксожсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэсэн. 97 удаагийн галлагаа хийсэн. Үр дүнг лабораторид шинжлүүлэв.

Ингэхэд

  • Тоосонцор: Мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3
  • Дэгдэмхий: Ойролцоогоор 45 хувь буурсан
  • Хүхрийн хэмжээ: 0.97 хувь байсан бол 0.41 хувь болсон. Энэ бол олон лабораторийн дундаж үр дүн" хэмээв.

Мөн тэрбээр "Нийслэлээс бонд гаргаж, та бүхэн 177.5 тэрбум төгрөгийн шийдвэрийг гаргасан тохиолдолд 115 мянган тонн хагас коксон бүтээгдэхүүнийг ойрын хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендер зарлан, Улаанбаатарт оруулж ирж үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд түлж үзэх санал оруулж байна" гэв.

"177 тэрбум төгрөгийн өр тавьж, туршилт хийх нь байж боломгүй асуудал"

Түүний мэдээллийн дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Улаанбаатар хот гэр хорооллоо дахин төлөвлөж, яндангүй болгож байж, агаар цэвэршинэ. Тэгж байж иргэд эрүүл агаараар амьсгална. Нүүрсээ гадагшаа гаргаад, коксжуулж оруулж ирнэ гэж байгаа нь ямар бодлого шийдвэргүй ажиллаж байгаагийн илрэл гэж харж байна. Та энэ тал дээр хэлэх баталгаа байна уу. Нийслэлийн иргэд дахин дахин туршилтад орсоор байх уу. 2019 оноос хойш угаартаж нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг мэдэж байгаа юу?" хэмээн асуув. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Өнөөдөр бид нэг тонн шахмал түлшийг боловсруулаад түгээх зардал 450,000 төгрөг. Борлуулах үнэ нь 150,000 төгрөг. Нэг тонн түлшнээс 300,000 төгрөгийн алдагдал хүлээж байна. Мидлингийн хамгийн их утааны үзүүлэлт нь дэгдэмхий, 22 хувьтай байна. Харьцуулбал Багануурын нүүрс 42-45 хувь байна. 

Утааг бүрэн алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Багасгая гэж байгаа юм. 177 тэрбум төгрөгөөр арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд 45 хоног галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь асаагч, бусад нь хагас кокс байна. Мидлингээ хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Энэ жил үйлдвэр байхгүй учраас БНХАУ-ын зах зээлээс хагас кокс импортлоод ирвэл нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөг болно. Нэг тонныг нь 150,000 юм уу 200,000 төгрөг болно байх, үүнээс илүү үнээр борлуулж чадахгүй. 

Монголдоо хагас коксыг үйлдвэрлэвэл түлшний өртөг 700 орчим мянган төгрөг болно.

Үүнийг хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж би ярихгүй. Зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байгаа. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг түлж үзнэ, туршина гэсэн үг. Туршилт гэдэг үгнээс айхгүй, өөр арга байхгүй. Лабораторийн үр дүн бол одоо байгаагаас 50 орчим хувиар бага байгаа тул нийтээрээ хотоороо түлэхэд хэр хэмжээний үр дүн гарахыг туршина" гэлээ. 

Сайдын хэлснийг багцалбал Улаанбаатар хотын иргэд 2023-2024 оны өвөл хагас коксоор үйлдвэрлэсэн буюу шинэ түүхий эдээр үйлдвэрлэх түлшний туршилтад орцгоох нь байна. Мөн энэ онд багтан 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Багануур барихаар төлөвлөж байгаа аж.

Төлөөлөгч Б.Эрдэнэсүх 177 тэрбум төгрөгийн өр тавьж, туршилт хийнэ гэж байгаа нь байж боломгүй асуудал хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ хариуд сайд Б.Чойжилсүрэн "Та бүхэн үүнийг шийднэ. Эс бол бид утаан дээрээ дорвитой ахиц гаргаж чадахгүй. Таны шүүмжилж байгаа үнэн, 177 тэрбум төгрөгийн өр тавиад 45 хоног шатаана гэдэг харамсмаар мөнгө мөн. Та бүхэнд өөр шийдэл байгаа бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Тавантолгой түлш компаниуд хамтраад хөгжүүлэхэд бэлэн байна.

Одоо байгаа түлшийг галлагаатай танилцуулж, туршиж үзүүлнэ. Гэхдээ үүгээр утааг бүрэн шийднэ гэж байгаа юм биш. Одоо байгаа утааг хоёр дахин бууруулах талаар л ярьж байгаа. Хорт бодисыг ч мөн адил" гэв. 

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.234] 2023/8/10
Эгэ Чойжилсүрэн хятадуудтай нийлж баахан хүний амиар тоглох нээ .туршидт гэгээмуж хүнхог чин
0 | 0 Хариулах
Zochin [202.21.108.15] 2023/8/10
Eserguutsej bna. Ternii orond oron suutsaar hangaach. Esbel halaalt tabih esbel tuuhii neersee here hereleechee
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/8/10
iimerhuu lalruudiig bitgii dahin dahin songood baigaachee ene bisdag hurdan zailuulaldaa ard tumen huchtei shde ireh songuuliar bitgii l sanalaa talhnii munguur hudaldchihaasai bilee bisda bisda bisda
0 | 0 Хариулах
Zochin [66.181.182.244] 2023/8/10
Choijilsuren naanaa oor zuil yari baishin barih durtai biz dee. Ene hoid chigleliin ger horoolliig oron suutsjuulah hutulbur bolovsruulj niisleliin irgedijn tuluulugxhdiin hurlaar batluul. Shine ded butetsiin urgutguliin tusul gargaj batluul. Bitgii iim balai yum hgeed yavaad bai. Gal tulj l bga bol utaa garna
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.226] 2023/8/9
Шинэ станц бариаачээээ....цахилгаан халаагуур, гааз хоёрооо сонгооч
0 | 0 Хариулах
Corruption [103.212.119.9] 2023/8/9
Ene munguur ni barag oronsuutstai bolchih baih
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.233] 2023/8/9
Энэ олон удаа сонгогдоод амьдралаас тасарсан хүмүүс нэг л биш ээ, хэвийн бишээ, ийм улайм цайм бхаараа яахав дээ биднийг бүр доромжилж ханахгүй юмаа
1 | 0 Хариулах
Зочин [103.254.123.119] 2023/8/9
За бас арайчдээ туршилтаа иргэддээ хийж энэ тэр
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.96] 2023/8/9
Манайхаас коксжсон нүүрс хятад авч байгаа биз дээ.үнэхээр хятхдаас их үнээр авахаар улайрч байхаар зүгээр л нүүрсээ түл гэсэн нь харин дээр байх
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.52] 2023/8/9
Коксжих нүүрс биш, хагас кокс. Манай сэтгүүлч нар будлиуулаад байх юмдаа. Утаа, тортог 50% буурах нь ойлгомжтой
0 | 1 Хариулах
И [66.181.161.39] 2023/8/9
Чойжилсүрэн чи хоцор. Бетон ширэнгээ л сайн барь...
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.95] 2023/8/9
Эргүү үхдэл зайл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.150] 2023/8/9
Шууд цахилгаан станц шаа наад 177 тэрбумаараа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.52] 2023/8/9
50 сая доллороор цахилгаан станц барьдаг гэж хэн хэлээв. Шинээр ДЦС барихад ядаж тэрбум доллар хэрэг болно.
0 | 0 Хариулах
Buyn shu [202.126.88.152] 2023/8/9
Ene yhv de argatsaah tudii hud hud. Uvul bolhoos umnu uhaantai l bol tsahilgaan halaaguur av. Ydj l utaa garahgui.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.65.169] 2023/8/9
За арайчдээ өөрсдөө нүүрсээ коксжуулаачээ. Үгүй бол агаарын бохирдолтойгоо байж байя. Агаарын бохирдол ч буурна гэж байхгүй. Чойжилсүрэн чи улсаа андуурсан байна. Манай улс гаднаас кокжсон нүүрс авчирч түлэхээр баян улс биш. Чи наад санаагаа өөр улсад хэрэгжүүлэгдсэн үү? Шунал ихэдвэл шулам болно Чойжилсүрэээн гуай‼️
0 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [139.5.216.97] 2023/8/9
UG NI BAAS BOL MASH SAIN NAALDUULAGCH YUMSHD,ARILNA HOVHORNO GEJ BAIHGUI,UNEGUI,NUGUU HIMI BIOLOGIN OLON MYANGAN PZDA DOKTORUUD HAICHIV PZDA NAHU,,,GADAADUUD BAASNAAS PYALTA HURTEL GARGAJ BAIHAD PZDA,,,,
0 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [139.5.216.97] 2023/8/9
UG NI BAAS BOL MASH SAIN NAALDUULAGCH YUMSHD,UNEGUI,NUGUU HIMI BIOLOGON OLON MYANGAN PZDA DOKTORUUD BAICHIV PZDA NAHU,,,GADAADUUD BAASNAAS PYALTA HURTEL GARGAJ BAIHAD PZDA,,,,
0 | 0 Хариулах
Зочин [174.192.65.166] 2023/8/9
Harh shig turshiltand orsoor duusah ni
0 | 0 Хариулах
Зочин [202.21.115.3] 2023/8/9
Утаандаа хордоод 20 шахуу жил болж байж нэг ч коксын үйлдвэргүй улс байх гэж
0 | 0 Хариулах
Corruption [103.212.119.9] 2023/8/9
Naad munguur chini barag ger horoololgui bolgoh yum bishu teneg yum be
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.138] 2023/8/9
Шинэ бодис турший гэнээ. Бөөнөөрөө хордоод туршилтын амьтад шиг чад хийвэл ааза туршилт амжилтгүй боллоо гэхийн байна тиймүү
1 | 0 Хариулах
сонгууль [202.70.37.221] 2023/8/9
сонгууль ойртож байна хазгай хэлтэн минь мөнгө босго гээд МАНгарууд нь даалгавар өгч дээ. Энэ дүрвэдийн бодож олсон гаргалгаа нь энэ үү хахаха. Ёстой цаашаа явахгүй шийдэл байна, өөр юм бодож ол
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.204] 2023/8/9
Жинхэнэ МАНгартуулдаг бн шд. Ийм сэтгэлгүй хүмүүсээс ямарч олигтой юм гарахгүй. Энийгээ олон нийтэд цацаж байгааг бодоход ширлээд зүтгүүлэхээр шийджээ. Яг хэрэгтэй юм хийе гэхээр бүгдийг нь гацаадаг биз дээ. Ер нь зүгээр тайван орхичихвол аяндаа часхийсэн шийдлүүд дороо л гараад ирнэ. Утаа бол зүгээр л мөнгө хийдэг хэрэгсэл. Таны амь нас эрүүл мэнд түй ч хамаа байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.22] 2023/8/9
МАН иргэдийг хулганы оронд туршилтад оруулахаас яасан айдаггүй юм бэ? Ковид вакциныг туршсан, Хөлдүү Хүкийн сайжруулсан хорыг туршсан. Амь насаа алдсан иргэдийн тоо улсын нууцад хамаардаг уу? Энэ 2 туршилтаас амиа алдсан хүний тоо 100000 д дөхсөн шүү, юун 37 оны хэлмэгдүүлэлт.
1 | 0 Хариулах
..Эв хамт [64.119.24.248] 2023/8/9
...Нийслэлийн Гэр хороололынхон болон Хотын бүх Иргэд Туршилтын Туулай биш ш шүү..!..
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.22] 2023/8/9
Туршилтаас айхгүй гээл шаана, 177 тэрбумаар иргэдийнхээ амь амьдрал дээр туршилтууд хийхээ зогсоогоочээ. Хөлдүү Хүкийн чинь түлшинд хичнээн амь сүйдэж хичнээн айлын нулимасыг урсгав? Жаахан бодооч Эрхэм Малнуудаа.
1 | 0 Хариулах
чойжилд [202.55.184.18] 2023/8/9
Энэ хулгайч нар монголчуудыг хүн гэж боддоггүй гэдэг нь харагдаж байна. 1,5 сая хүний амь насаар туршилт хийх талаар хээв нэг ярьж байгаа хүн нэг бол галзуу, нэг бол бидний амь насыг огт юман чинээ бодохгүй байгаа гэсэн үг биз дээ.
4 | 0 Хариулах
Бат [66.181.186.236] 2023/8/9
Татвар төлөгчийн мөнгөөр дураараа тоглох юм аа Ямар ч үр дүнгүй Коксжих нүүрс бай энгийн нүүрс ч бай адилхан утаа гарна ....
7 | 0 Хариулах
Гужмой [59.153.87.14] 2023/8/9
Эхэлснээ сайжруулаад яваач
3 | 0 Хариулах
бонд? [103.111.68.3] 2023/8/9
нийслэл хятадаас хагас коксжсон нүүрс авч, түлэх зорилгоор бонд гаргах бол дэмжихгүй. улс үйлдвэрлэгч байж хөгждөг болохоос мөнгө зээлээд, түүнийгээ идэж уугаад хэзээ ч хөгжихгүй
5 | 0 Хариулах
Corruption [103.212.119.9] 2023/8/9
Iimmal saiddaa
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.92.123] 2023/8/9
ЗА ОДОО УТААГАА ЯРИАД ЭХЭЛЖ БАЙНА УУ. УТААГААР ДАЛИМДУУЛЖ НӨХДҮҮД ИХ БИЗНЕС ХИЙЖ ИХ БАЯЖЛАА. ОДОО Ч ХИЙСЭЭР. УТААГҮЙ ЗУУХ УТААГҮЙ ТҮЛШ УТАА МЭДРЭГЧ ГЭЭД ЯВЖ ӨГНӨ. УТАА НЬ УЛАМ НЭМЭГДСЭНЭЭС БАГАССАНГҮЙ. ДУЛААХАН ЖИЛ БОЛООСОЙ ГЭЭД НАЙДАЖ СУУНА.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.82.178] 2023/8/9
Энэ хүний санаа лав биш байхаа. Заавал тэг ингэ гэдэг хүмүүсийн санаа байх.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.102] 2023/8/9
Хагас кокс, коксжих нүүрс хоёр чинь өөр зүйл шүүдээ. Коксжих нүүрснээс хагас кокс гаргаж авдаг. Монголд коксны үйлдвэр байхгүй, гэхдээ баригдаж байгаа. Тэр болтол гаднаас хагас кокс авсан нь зөв. Нэг жилч гэсэн утаа 50% буурвал, 1.5 сая хүний эрүүл мэндэд 170 тэрбумаас илүү ашиг тус гарах нь ойлгомжтой шүү дээ. Гэр хорооллыг орон сууцжуулахад ядаж 30 жил болно. Тэр болтол нүүрсээ түлэх нь ойлгомжтой. Хар масс мэдээж ойлгохгүй. Чааваас
3 | 10 Хариулах
Зочин [202.9.46.78] 2023/8/9
Битгий шаа.мөнгө л цуслах туршилт биз.хятадаас авсан нэртэй хилийн цаана хувь хувьцаагаа хвбал амар л гэж нэг баагий шивнэж дээ.төмрийн хүдэр жоншныхоны л санаа биз
6 | 0 Хариулах
Зочин [202.21.124.102] 2023/8/9
тэгээд пиздааа минь хагас коксны үнэ харчаач. Өнөөдрийн үнэ нь бэлэн байж л байна шт.
0 | 5 Хариулах
Zochi [202.126.89.60] 2023/8/9
Хөөрхий чойжилсүрэн гуайн яриад байгаа шийдэлийг бүгд мэднээ
3 | 0 Хариулах
Зочин [64.119.24.200] 2023/8/9
Энэ юу яриад байнаа...Эсвэл би солиорчихсон юм болов уу
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.202] 2023/8/9
Эрээний жижиг аж ахуйн нэгжүүд ус, тогоо нарны панелаас л гаргаад бдаг юм даа. Олон жилийн өмнө тийм бсан. Манай төрийн албаныханд ч чадвар, сэтгэл, зүтгэл алга даа. Үхээнц, хулгаач хүмүүс л благ юм бна даа. Төр улс аьч явна гэчихжээ бас. Хулгай хийхгүй л бол амиа ч аьч чадахгүй боловсролгүй юмнууд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.77] 2023/8/9
Ирэх сонгуульд намдаа санхүүжилт олох даалгвартай муу шуналт гулгайч шүү дээ
1 | 0 Хариулах
АРАА ГҮҮ БАЙЛГҮҮ ДЭ [202.179.25.0] 2023/8/9
5-Р СТАНЦАА БАРИАД ДУЛААН ЦАХИЛГААНАА ОЛИГТОЙХОН ХАНГАХАА БОДООЧ ЭЭ.. НҮҮРСНИЙ ДАЛАЙ ДЭЭР СУУЖ БАГАА БИЗ ДЭЭ..
10 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.92.123] 2023/8/9
НҮҮРСЭЭР ГАЛАЛДАГ ЮМ БАРЬНА ГЭВЭЛ ОРСЫГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО. АЛЬ БОЛОХ ОРСООС ХАМААРАЛГҮЙ АМЬДАРМААР БАЙГАА ЮМ. ӨӨРСДӨӨ СТАНЦ БАРИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ УЛС ГЭДГЭЭ МЭДДЭГ БОЛОВ УУ ЗАРИМ ХҮМҮҮС.
0 | 2 Хариулах
зочин [202.55.184.18] 2023/8/9
заавал оросыг харна гэдэг бодлоо авч хая, орос бусад улс орноос илүү юм байхгүй, тэр бүү хэл бид нар ч оросуудаас дутахгүй. нүүрсний ДЦС зэрэгт оросоор яадаг юм. ер нь гэр орон, эх орон, өөрийн хувь заяатайгаа байхыг хүсдэг бол өөрсдөө хийж сурах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Zochin [103.212.117.202] 2023/8/9
Энэ зуунд нүүрс ярьж бх юмаа. Сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологи мэдэхгүй юу.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.164] 2023/8/9
Туршилт хийх нь зөв. Түүхий нүүрсээ 600км-ээс зөөхөөр өртөг өндөр байх ойлгомжтой. Ойрхон төмөр замаар зөөж болох 300км-т авч болох түүхий нүүрс байдаг. -Тоосонцор: Мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 -Дэгдэмхий: Ойролцоогоор 45 хувь буурсан -Хүхрийн хэмжээ: 0.97 хувь байсан бол 0.41 хувь болсон. Энэ мэдээлэлээ бичгээр харуулах хэрэгтэй. Дэгдэмхий бага болох тусам асалт муу болно айл өрх галаа асааж чадахгүй хэл ам гарна. Өдөөгч буюу галаа асаах бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Тэгвэл харагдах байдлаар утааг багасгаж болно. Хорт хольц байсаар л байна.
0 | 9 Хариулах
Зочин [202.9.46.78] 2023/8/9
Увс аймгийн нэг суман дээрээ туршчихаа Чойжоо
11 | 0 Хариулах
Зочин [202.126.90.107] 2023/8/9
Дорноговийн Хөвсгөл суманд "Айл баян" гэдэг коксжих нүүрсний орд эзэмшдэг хулгайч. 177 тэрбумыг хусч тэр ордоосоо засаг руу нүүрс шахах нь ...энэ дөрвөдийг зайлуулах цаг нь болжээ. Өөрөө ч гэсэн гарц гаргалгаа байхгүй гэдгээ хэллээ. Ямар учир шалтгааны улмаас сайдаас зайлуулахгүй байна
14 | 0 Хариулах
Зочин [202.21.108.32] 2023/8/9
Odoo tulshee martaad shine tsahilgaan stants barilga barih zuv bh.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.32] 2023/8/9
Haramsaltai ni bugd uhne, solongost ochij har ajil hiisen humuus l saihan amidrah nj dee.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2023/8/9
ТУРШИЛТАД ЧИНЬ ОРМООРГҮЙ БАЙНА 😡😡😡
4 | 0 Хариулах
зочин [139.5.219.95] 2023/8/9
177 тэр бумаараа гэр хорооллыг орон сууцжуул бал дээр байх өө. Тэр тоогоор яндан цөөрнө.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.200] 2023/8/9
Оюунэрдэнэ, Чойжилсүрэн, Амарсайхан нарыг засгаас зайлуулаачээ. Наад дөрвөд чинь бүүр ажил хийж чадахгүй гээд хэлээд байгаа хүнийг хүчээр бариад байгаа юм биш үү .
12 | 0 Хариулах
Зочин [66.181.190.72] 2023/8/9
ЭНэ дурак хятадаас коксжсон нүүрс авахгаад байгаа юм уу?
1 | 0 Хариулах
зайл МАНин хулгайчууд [66.181.160.58] 2023/8/9
хүүрэнсүгийн энэ хоронд одоо 3 настай хүүхэд уушигны хорт хавдартай болж байна, МАНингууд Монголд ямар их хорсоно вэ. бороо орох бүрд үер болж баастай хутгалдаж халдварт өвчинд дарлуулдаг зун, хөгжилгүй хөдөөнөөс зугтагсад хотод ирж хөл гишгэх зайгүй түгжирдэг намар, МАНингийн хорт утаанд хордон үхдэг өвөл, шарилж баасны тоосонцорт хорддог хавар гэсэн 4 улиралтай. МАНингийн хулгайчууд зүгээр хотын төлөвлөгөөний дагуу газар олголтыг хийгээд явсан бол одоо энэ түгжрэл, үер болоод байгаа голын дагуух хотхонууд гэр хороололд баригдаж утаа түгжрэл бохирдлоос салж болох байсан. одоо МАНингийн газрын наймаа үргэлжилж богд уулын ам бүр ху жаа нараар дүүрч байна. ганц түгжрэлийг арилгана гэхэд 82 онд АНУ Япон үерийн дараа монголд метро барьж өгөх гэхэд МАНингууд саад болсон, 2016 онд жайкагаас метро барих гэхэд бас л МАНингууд саад болсон. утаа арилгах гэхэд 2007 онд гадны банкны зээлээр станц барина гэхэд МАНингууд будлиулсан, 2011 онд солонгос шахмал түлшний үйлдвэрийг МАНингууд гацаасан. псд
11 | 1 Хариулах
Зочин [202.9.46.0] 2023/8/9
Одоогоос 33 жилийн өмнө азийн цагаан дагина гэж нэрлэгдэж байсан улаанбаатар хот одоо ардчиллын замаар зурган дээрх шигээ утаа тортог баас шээс хог хаягдал шавааралдсан зохион байгуулалтгүй барилга байгууламж баригдсан түгжрэлтэй хот болжээ.
1 | 2 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
МАХН-МАН ын буянаар гээч….
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.0] 2023/8/9
Тэр ардчилагчид чинь 1996-2000 онд олонхийн суудалтай байхдаа монголыг гэр хороололгүй утаагүй болгохгүй юугаа хийж байсан юм бэ?
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.0] 2023/8/9
Африкийн орнууд монгол шиг болохгүй гэдэг нь оргүй биш ортой үнэн үг юм. Африкийн зарим орнууд барууны орнуудын дээрэмчдийг эх нутгаасаа хөөж байна.
4 | 3 Хариулах
Зочин [202.126.88.81] 2023/8/9
МАН-р удирдуулсан өлбийсэн [хориотой үг] нар станцаа нэмээд орон сууцжуулаад 1 мөсөн салы гэсэн санал гаргахгүй нь дээ, жил бүр түлш шатаагаад энэ төлбөр нь бүр 1 их наяд хүрчлэ, бараг 20к хашааг буулгах зардалаар тоглочихлоо
8 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Утаагүй болчуул утаанаас мөнгө хийдэг баахан амьтан өлбөрч үхнэ шүү дээ….
6 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Хуучин коммунистууд бүтэхгүй ээ….хоёр сонгууль дараалан ялж үнэмлэхүй засаглаад нэг ч …бүр нэг ч асуудлыг шийдэж чадсангүй….өөрсдөө л голийтлоо таргалаж цулайтлаа баяжих шив дээ….
6 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/8/9
энэ гарц гаргаж чадахгүй гээд үнэнээ хэлээд байгаа хүнээ сольж болдоггүй юмуу
17 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Ганц гаргалгаа байна….МАН-ыг хөөж тараах….
6 | 0 Хариулах
зочин [192.82.85.210] 2023/8/9
МАН доторхи үл бүтэх этгээдүүдийг хөөх хэрэгтэй, тухайлбал энэ Чойжилсүрэнг. Түүнээс биш МАН-ыг хөөгөөд АН төрд гарвал улам л дордоно шүү.
4 | 3 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.115.23] 2023/8/9
Бүр Орос хөл гараа олж амжаагүй,Хятад өнөөдрийнх шигээ хүчээ авч чадаагүй байсан 1990-ээд онд МАХН-ыг хөөж тараагаад татан буулгах ёстой байсан….тэгээд залгуулаад Дкоммунизация,Декагэбизация,Десоветизация,Дерусификация гэдэг юмнуудыг хийх ёстой байж….
7 | 0