Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын 16 зуух, тусгай зөвшөөрөлгүй уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 10 зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлжээ.
Сайжруулсан түлшний тухайд 25 агуулахад 50,000 тонныг нөөцөлсөн байна.
Энэ үеэр ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|