ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн хямд үнэ, боломжит нөхцөлтэй ШИНЭ ДАРЬ-ЭХ хотхон

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 8 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Дарь-Эх орчим гэхээр таны санаанд юу төсөөлөгдөж байна вэ?

Тиймээ, Таны зөв гэр хороолол, зуслангийн бүс, хаашаа байшин хамгийн түрүүнд санаанд бууна. Тэгвэл Блүүм Технологи компанийн залуус энэхүү төсөөллийг өөрчлөх ШИНЭ ДАРЬ-ЭХ хотхон төслөө эхлүүллээ.

Хотын хүн амын нягтаршил ихсэх хэрээр амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, эрүүл мэнд болон боловсролын дэд бүтцийн асуудлууд хүчтэй хөндөгдөж байна. Төслийн баг дахин төлөвлөлтийн ажлыг төлөвлөгөөтэйгөөр эхлүүлж, тухайн бүсийн иргэдийн амьдралын орчныг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой ажиллаж байгаа юм. Төсөл урт хугацаанд үе шаттай хэрэгжиж Дарь-Эхийн бүсийг тав тухтай амьдрах нөхцөл бүрэн хангасан хороолол болгох алсын хараатай.

зураг
 

Яагаад Шинэ дарь-эх хотхоныг сонгох ёстой гэж?

Эхний ээлжид хотхоны төлөвлөлттэй 2 блок 16 давхар нийт 290 айл өрхийн орон сууцыг ашиглалтад оруулах юм. ШИНЭ ДАРЬ-ЭХ хотхон нь 3 давхар бүхий 10 орчим үйлчилгээг багтаасан оршин суугчдад үйлчлэх төвтэй. Мөн 2 давхар дулаан зогсоолтой байна. Түүнчлэн тансаг хороолол бүрд байдаг тоглоомын талбай, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж зэргийг бүхлээр шийдсэн цогц төлөвлөлттэй.

Шинэ Дарь-Эх хотхон төсөл нь Баянзүрх дүүргийн 29-р хороо 2-р хэсэгт, Сэлбэ голын эрэг дагуу байрлах бөгөөд голын далан, урсцыг хөндөхгүйгээр байгальтайгаа зэрэгцэн байрлах юм. УРСАХГҮЙ, ҮЕРТ АВТАХГҮЙ, СУУЛТ ӨГӨХГҮЙ хийцлэлтэй. Хотхондоо бат бөх нил хавтан суурь, үргэлж хуурай мембранан тусгаарлагч ашиглана. Нил суурь нь үндсэн хөрснөөс доош 4 метрийн гүнд суурилсан. 1,2 метр зузаантай бөгөөд уг суурь нь ачаалал даах чадвар нь маш өндөр юм.

Мембранан тусгаарлагч нь байшингийн суурийг олон жилийн турш уснаас хамгаалж, насжилтыг уртасгах, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, болзошгүй нуралт, эвдрэл гэмтлээс хамгаалах, оршин суугч, хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах онцгой ач холбогдолтой стандарт болон норм дүрмийн чухал шаардлага юм. ГЕО мембран, PVC ус тусгаарлагч мембран нь газрын гүний ус, түүний улирлаас хамаарах өөрчлөлт, суналт агшилтад бүрэн нийцсэн байдаг бөгөөд Автозамын гүний хонгил, Метроны хоолойн хонгилыг ч эдгээрээр доторлодог. Маш сайн хийгдсэн суурь дээр цутгамал хайрцган хийцлэлтэй бөгөөд газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй аюулгүй, бат бөх хотхон болно.

Сургууль цэцэрлэгтэй ойр уу?

Хотхон нь эргэн тойрондоо 1.5км радиуст төрийн өмчийн 13 ерөнхий боловсролын сургууль /2, 33, 48, Монгол 3, Хан эрдэм, МУИС Лицей...../, 7 цэцэрлэг /17, 42 , 45, 50, 61, 135, 204/, 10 их дээд сургууль /ШУТИС КТМС, МУИС, Этүгэн, СУИС...../, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрийн үйлчилгээний байгууллага, соёлын яам, хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгүүд, худалдаа үйлчилгээний төвүүд багтсан бөгөөд хотын төвтэй хамгийн ойр дахин төлөвлөлтийн бүс юм.

Байрны зохион байгуулалтаа өөрөө гарга гэвэл?

Хотхон зохион байгуулалтын хувьд давхцалгүй хөдөлгөөний графикийг төлөвлөн бүгдэд хүрэлцээтэй ил болон дулаан зогсоолтой. Хоёр давхар авто зогсоолын дээвэр дээр авто машины хөдөлгөөний аюулгүй амралт, тоглоомын талбайг шийдсэн. Байрууд нь баруун болон зүүн харсан харууц нь үргэлж нарны гэрлийн шууд тусгалыг таны гэрт нэвтрүүлэх болно. Бид хэрэглэгчдэдээ 35-70 мкв хүртэлх сонголттой 1-3 өрөө байрнуудыг санал болгож байна. Мөн МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЭ ӨӨРӨӨ БҮТЭЭХ БОЛОМЖИЙГ цөөнгүй хэрэглэгчдэд олгох юм.

Улаанбаатар хотын хамгийн доод үнэ, хамгийн олон төлбөрийн нөхцөл

Шинэ Дарь-Эх хотхон нь хамгийн олон төрлийн төлбөрийн нөхцөлийг хэрэглэгчдэдээ санал болголоо.

  1. 70 хүртэлх саяын хөнгөлөлт
  2. Засалгүй үнэ
  3. Сард сая төгрөг төлөх
  4. Бартер оролцуулах
  5. Хувь лизинг
  6. Хуваан төлөх /улирал, сар бүр/
  7. Төлбөрийн графикаа өөрөө гаргах /төлбөрийн нөхцөлүүдийг зургаар оруулах/

Хотхоны байршлыг энд дарж хараарай

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7710-9559, 8866-4645 болон ШИНЭ ДАРЬ-ЭХ ХОТХОН хуудаснаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.