Алтай Таван Богд уул руу Шивээт хайрхан болон Их ойгоор талын байгаль хамгаалагчийн нэвтрэх постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглосон тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхлэв.
Ингэснээр тухайн хэсэг рүү зөвхөн явганаар болон энгийн хөсгөөр зорчих боломжтой юм.
Учир нь Алтай Таван Богд уул руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд нь байгалийн цогцолборт газарт хог тарьж, олон салаа зам гарган хөрсний эвдрэл үүсгэж, нэн ховор, ховор ургамлыг устгахад хүргэж буй тул энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!