Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл долдугаар сарын 27 буюу өнөөдрөөс эхэлж, есдүгээр сарын 9-ний өдрийн 00:00 цагт хаагдах талаар Монголын хуульчдын холбооноос мэдээллээ. 

Шалгалтын бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ хаягаар бүртгэнэ. Шалгалт нь сорилгын болон бодлогын шалгалтаас бүрдэх юм байна. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр Монголын Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. 

Уг шалгалтад дунджаар 1,300 орчим эрх зүйч оролцдог байна. Өмнөх жил буюу 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1,228 эрх зүйч бүртгүүлж, 371 эрх зүйчдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байжээ. 
"Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж – 2023", "Бодлого бодох аргачлалын гарын авлага" зэрэг номууд нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаагаар ирэх долоо хоногоос зарагдаж аж.