ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр төрлийн дасгал цусны даралтыг бууруулах ач холбогдолтойг Их Британийн судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Биеийн хүч тэнхээг сайжруулах зорилготой хоёр төрлийн дасгал цусны даралтыг бууруулахад чухал үр дүнтэйг Их Британийн судлаачид тогтоожээ.

Британийн эрүүл мэндийн байгууллага одоо цусны даралтыг бууруулахад алхалт, гүйлт, дугуй унах дасгалууд гол үүрэгтэй гэж зөвлөдөг. Уг зөвлөмжид дээр дурдсан хоёр дасгалыг нэмэх шаардлагатай гэж судлаачид дүгнэжээ.

“British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд 16,000 хүнийг оролцуулсан туршилтын үр дүнг танилцуулсан байна.

Ингэхэд “planking” буюу тохой дээрээ тулж, биеэ өргөх, “wall squats” буюу хананд тулан хагас сууж, биеэ өргөх дасгалууд цусны даралтыг бууруулахад онцгой үр дүнтэй нь харагджээ.

Эдгээр дасгалууд нь булчин, үе мөчийг хөдөлгөлгүйгээр биеийн чадал тэнхээг сайжруулах зорилготой байдаг.

“Planking” дасгалыг хийхдээ хоёр тохойгоороо газарт тулж, биеэ газартай зэрэгцүүлсэн шулуун байрлалд хоёр минут тогтох ёстой.

зураг
 

“Wall squating” дасгалыг хийхдээ хананаас хөлөө 60 см зайд байрлуулан нуруугаараа тулж, гуяа газартай зэрэгцээ байрлалд мөн хоёр минут тогтох ёстой юм.

зураг
 

Эдгээр дасгалуудыг хийсний дараа цусны урсгал нэмэгдэж, даралт тогтворжиж байжээ.

Дээрх дасгалуудын аль нэгийг долоо хоногт гурван удаа, хоорондоо хоёр минутын завсартайгаар дөрвөн удаа хийхийг Кантербэрийн Христийн Сүмийн их сургуулийн эрдэмтэн, дээрх судалгааг ахалсан Жэми О’Дрискол зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг