ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны щит нь усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа тог залгах боломжтой

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс

Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өчигдөр хэд хэдэн байршилд хүчдэлээс салгасан. 

Цахилгааны щит нь усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа тог залгах боломжтойг НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна. 

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэхийг зөвлөлөө. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа