ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/20-НД НИЙТЛЭГДСЭН
Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт "Асарын өндөр" түүхэн аялгуут бүтээлийг толилуулна
iKon.MN
Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар "Асарын өндөр" түүхэн аялгуут жүжгийн энэ сарын 24-нөөс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Уг түүхэн жүжгийн түүхийн зөвлөхөөр судлаач Ж.Мөнхдэлгэр, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир зэрэг уран бүтээлч ажиллаж байгаа юм.
Дүрүүдэд:
- Отухан - М.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж
- Даяан-Ай - М.Оюундарь, Л.Баяржавхлан
- Хасун - Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын жүжигчин Ц.Болормаа
- Жан Цянь - Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж
- Хохой- А.Цэрэнбалжир
- Хутагтай - С.Нямжав
- Ром бүсгүй -Л.Баяржавхлан, Д.Отгончимэг
- Улаанцолмон - О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд
https://fb.watch/lUzOxSAmAW/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
