Өнөөдрийн 14:00 цагаас хойш Онги голын усны түвшин Арвайхээр сумын орчим гурван см нэмэгджээ. Аюултай түвшин 15 см давсан байна. Тус голын усны түвшин Уянга сумын орчим 12 см буурсан. Харин аюултай түвшин нь 14 см давсан байна.
Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчим таван см нэмэгдсэн бол аюултай түвшин 90 см давсан байна. Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим 10 см нэмэгдсэн бол аюултай түвшин 44 см давсан.
Хөгшин-Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим нэмэгдээгүй, аюултай түвшин 25 см давсан байна. Зэгстэй голын усны түвшин Өлзийт сумын орчим нэг см нэмэгдэж, аюултай түвшин 15 см давж үерлэж байна хэмээн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!