ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн арслан Г.Ганхуягт ЗУРГААГИЙН ДАВААНД уналаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.

Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангалаа. 

Ховд аймгийн арслан Г.Ганхуяг нь дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давсан юм.

Энэ даваанд улсын аварга хоёр, арслан хоёр, гарди нэг, заан хоёр, харцага гурав, начин цолтой нэг, аймаг, цэргийн арслан цолтой таван бөх барилдав.