ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Лхагвадорж: Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн цалин хөлс, хугацаанаас хамаарч тогтоогддог

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2023 оны долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдээд буй. Ахмадуудын тэтгэврийг ямар аргачлалаар нэмсэн, хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодрууллаа.

-Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Энэ удаагийн нэмэгдэлд хэдэн хүний тэтгэврийг нэмэгдүүлэн, хэдэн төгрөг нэмж зарцуулж байгаа вэ?

- Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239  дугаар тогтоолуудын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байгаа өндөр насны болон тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа цэргийн алба хаасны,  хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 488.1 мянган хүний тэтгэвэр бодуулсан цалинг шинэчлэн баталсан  итгэлцүүрээр бодож тэтгэврийг нь шинэчлэн тогтоож, уг тэтгэврийг нь 10 хувиар нэмлээ. 

Энэ удаагийн нэмэгдэлд Засгийн газраас 394 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд тодотгол хийж баталсан.

- Тэтгэвэр бодох дундаж цалинг яаж тооцдог талаар тодорхой хэлнэ үү.

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2019 онд даатгуулагчийн 6 жилийн турш авсан буюу 72 цалинг нь нэмж, 72-т хуваах, 2020 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн 7 жилийн турш авсан буюу 84 цалинг нь нэмж, 84-т хуваах зарчмаар дундаж цалинг тодорхойлж байна. 2019 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жил буюу 60 цалинг нэмж 60-д хуваах замаар дундаж цалинг нь тооцож байсан тул хуульд өөрчлөлт орохоос өмнө тогтоолгосон бүх тэтгэврийг 5 хүртэл жилийн дундаж цалингаас бодож тогтоосон байгаа.

Энэхүү аргачлалаар нийт тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодуулсан цалинг нь шинэ итгэлцүүрээр нэг бүрчлэн өсгөн тооцож, дундаж цалинг нь тооцож, тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн бодсон. 

Засгийн газрын 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр 1990 оноос өмнөх цалинг 2060.74, 1991 оны цалинг 1031.18, 1992 оныг 526.2 гэх зэргээр хойших онуудыг инфляцтай уялдуулан тооцон хамгийн сүүлийн онууд нь 2020 оны цалинг 1.23, 2021 оныг 1.13-аар баталсан.

Хоёр дахь тогтоол буюу 239 дугаар тогтоолоор шинэ итгэлцүүр хэрэглэн шинэчилж бодсон тэтгэврийн хэмжээг нь 10%-аар нэмэгдүүлсэн. Эдгээр тогтоолуудын хэрэгжилтийг Нийгмийн даатгалын байгууллага шуурхай зохион байгуулан долдугаар сарын 1-нээс нэмэгдсэн бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэн олгосон.

- Яг адил 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний нэг нь 800 мянган төгрөг нөгөө нь 900 мянган төгрөг буюу ялгаатай байдлаар тэтгэвэр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Яагаад ийм зөрүүтэй байгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр бодох аргачлал нь бүх даатгуулагчийн хувьд ижил буюу нэг хуулиар зохицуулж байна. Сард авах тэтгэврийн хэмжээ нь тухайн даатгуулагчийн цалингийн хэмжээ, ажилласан жилээс шууд хамаарч тогтоогддог.

Тухайлбал даатгуулагчийн 7 жилийн дундаж цалингаас нь 20 жилд нь 45 хувиар, илүү ажилласан жил тутамд 1.5 хувь, сар тутамд 0,125 хувиар бодож тэтгэврийг нь тогтоож байна. 

Жишээлбэл 30 жил 6 сар ажиллаж, шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгоход дундаж цалингаас нь 20 жилд нь 45%-аар, илүү 10 жилийг 1.5%-аар үржүүлж 15%, задгай 6 сарыг 0,125%-аар үржүүлж 0.75%, нийтдээ  60.75% болно. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн дундаж  цалинтай 30 жил 6 сар ажилласан, даатгуулагчийн тэтгэврийг 1,000,000*60.75%=607,500 төгрөгөөр тогтооно.

Яг адил мэргэжилтэй хэрнээ тэтгэвэр нь ялгаатай байгаа нь тухайн тэтгэвэр авагч хэдэн онд тэтгэвэр тогтоолгосон, мөн хэдээс хэдэн оны 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ бодуулсан, тухайн цалингууд нь хэр өндөр цалин байсан бэ зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна.

Тэтгэвэр бодох итгэлцүүрийг Засгийн газраас 2014 онд шинэчлэн тогтоосноос хойш дахин шинэчлээгүйтэй холбоотойгоор одоо тэтгэвэр тогтоолгож байгаа, одоогоос 5, 10, 20, 30 жилийн өмнө тогтоолгосон ижил ажил мэргэжилтэй, ойролцоо жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр ялгаатай тогтоогдон, тэтгэврийн зөрүүг үүсгээд байгаа юм.

Зарим хүн нийт 488.1 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг харьцуулан дундаж тэтгэврийн хэмжээг гаргаад түүгээрээ хүмүүсийн тэтгэврийг тогтоож олгох замаар тэтгэврийн зөрүүг ойртуулна гэж ойлгож байх шиг байна.

Олон жил өндөр цалингаас шимтгэл төлсөн хүний тэтгэвэр нь цөөн жил шимтгэл төлсөн бага цалинтай, эсвэл шимтгэл нөхөн төлсөн дундаж цалингүй, хамгийн бага цалингаас шимтгэл төлсөн зэрэг хүнийхээс ялгаатай тогтох нь илүү шударга гэж бодож байна. Тиймээс бүх хүний тэтгэвэр нэг адил түвшинд хүрнэ гэсэн үг биш юм.

Тухайлбал 1990 оноос өмнө 5 жилийн хугацаанд сар бүр 650 төгрөгийн цалинтай байсан, улсад 20 жил, 30 жил ажилласан хоёр эдийн засагчийн тэтгэврийн нэмэгдэл хоёр өөр гарна. Шинэчлэн баталсан итгэлцүүрт 1990 он болон түүнээс өмнөх хугацааны цалинг 2060,74 дахин үржүүлэхээр тусгасан тул шинэ цалин нь 650*206,074=1,339,481 төгрөг болно.

20 жил ажилласан эдийн засагчийн тэтгэвэр нь 1,339,481*45%= 602,766 төгрөг болж, уг тэтгэврийг 10% нэмж 602,776 төг+60,277төг= 663,043 төгрөгийн тэтгэврийг долдугаар сарын 1-нд олгосон.

Харин 30 жил ажилласан эдийн засагчийн тэтгэврийг 1,339,481*60%= 803,688 төг болж, уг тэтгэврийг 10% нэмж 803,688 төг+80,368 төг= 884,056 төгрөг болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл авч байсан цалин нь ижил ч ажилласан жил нь олон, цөөнөөс шалтгаалж тэтгэврийн хэмжээ нь өөр гарч байгааг ойлгох хэрэгтэй байх.

Цалингүй тэтгэвэр тогтоолгосон эсвэл хэт бага цалинтай, цөөн жил ажилласан хүний тэтгэврийг шинэ итгэлцүүрээр шинэчлэн бодоход 2023 оны зургаадугаар сард авч байсан тэтгэврийнхээ хэмжээнд хүрэхгүй байгаа тул, 10%-аар нэмсэн нь хамгийн багадаа бүрэн тэтгэвэр 550,000 төг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр бол 440,000 төгрөг болж байгаа юм.

- Хэрэв тэтгэврийн нэмэгдэл буруу байна гэж үзвэл хаана хандаж шалгуулах хүсэлтээ гаргах вэ?

- Тэтгэврийн нэмэгдэл нь буруу бодогдсон гэж үзвэл тэтгэврээ авдаг харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ очиж, хүсэлт гарган шалгуулж болно. Хэрэв очих боломжгүй бол аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс бүр олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягтай, түүгээр нь цахимаар хүсэлт гаргаж болно.

Нийгмийн даатгалын хэлтэс бүрд Нийгмийн даатгалын хуль тогтоомжийн хэрэгжилтийг болон ажилласан жил, авч байсан цалинг үнэн зөв тооцож тэтгэвэр тогтоож, олгосон байдлыг шалган шийдвэрлэдэг Хяналт шалгалтын тасаг байгаа. Даатгуулагч, тэтгэвэр авагчийн гаргасан өргөдлийг хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Иргэний цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээллийг нууцлах ёстой тул хэрэв тухайн тэтгэвэр авагч өөрөө ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гаргаж болно. 

- Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ. Энэ талаарх статистик мэдээллийг дурдвал?

  • 40,343 иргэнийх 50,000-100,000 төгрөгөөр
  • 47,170 иргэнийх 100,000-200,000 төгрөгөөр
  • 50,753 иргэнийх 200,001-300,000 төгрөгөөр
  • 37,238 иргэнийх 300,001-400,000 төгрөгөөр
  • 15,977 иргэнийх 400,001 -500,000 төгрөгөөр
  • 5,411 иргэнийх 500,001 -600,000 төгрөгөөр
  • 3,140 иргэнийх 600,000 -аас дээш төгрөгөөр нэмэгдлээ.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 550,000 төгрөгийн тэтгэвэртэй 208 мянган, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй 78 мянган, 550,001-1,000,000 төгрөгийн тэтгэвэртэй 137.7 мянган, 1,000,001-1,500,000 төгрөгийн тэтгэвэртэй 44.9 мянган, 1.5 саяас дээш төгрөгийн тэтгэвэртэй 19.4 мянган ахмад байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
БУРУУ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
90 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.63] 2023/11/19
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг дээш нь нэг удаа дүйцүүлсэн дээ. Тэрэн шигээ дүйцүүлчихэд олон хүмүүсийн гомдол бага ч гэсэн тайтгарна даа. Одоо бидэн шиг бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 550.0 авах хүмүүс бараг гарахгүй шд. Бүгд ойлгогдохоор боловсорч байна. доод хэмжээгээр бодогдох нь дараа тэтгэвэрт гарсан хүмүүс шинээр бодогдоод явжил байна биз.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.252] 2023/10/13
Чг авсан цалинг нэмэхгүй бгаа гэдгээ үнэнээр нь хэлмээр юмаа. Тэтгэвэр тогтоох цалингийн дэнл хэмжээ гэдэг юм тогтоочихоод тэрүүгээрээ авсан цалинг хязгаарлаж тэтгэвэр тогтоож, цаашилбал, тэр хязгаараар хязгаарлаж тэтгэвэр нэмэгдэх боломж олгохгүй бгаагаа тодруулж хэлээчээ. Хуульд заасныг янз бүрийн журам дүрмээр хязгаарлаж тэтгэвэрт гарч бгаа хүмүүсээ хохироож байгаагаа бхс хэлмээр ...
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.35] 2023/10/12
Ард иргэдийг ямар муухай ялган зааглаж байнаа. 2022 оноос өмнө тэтгэвэрт гарсан ээжүүд хүүхэд гаргасан жил нь тооцогдохгүй, 2022 оноос хойш тэтгэвэрт гарсан эхчүүдийн 2 хүүхэд 2.5 жилээр улсад ажилласангаар тооцогдох нь шударга гэж хэлэхүү. Гомдож байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.43] 2023/10/12
Яг тэгээд ажилласан жил авч байсан цалин, төлсөн шимтгэлээс нь хамаарч тэтгэврийг нэмээ юу, худлаа ярьж байна.
0 | 0 Хариулах
Жаргал [202.126.88.204] 2023/10/12
Улсад ажилласан жилтэй өндөр настан ажил хийгээгүй өндөр настан 2ын тэтгэвэр адил бна мөн малчид ажлаагүй нийгмиын даатгал төлж орчоод яг адил бна энийгээ засаж зхлруулахгүй бол монгууль өгөхгүй настангууд гомдолтой бна
0 | 0 Хариулах
Цэрэнхүү [202.126.88.204] 2023/10/12
Улсад 24 жил ажилласан улсад ажил хийгээгүй малчин 2ын тэтгэвэр яг адил бна тэгэхээр яах уу ажил хийсэн нь илүү баймаар юмаа улсад ажлаагүй хүнтэй адил байхаар настангууд гомдож бна ямарч байсан сонгууль горидолтгүй шүү настангуудаа хуурсан нам
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.198] 2023/10/11
Бүрэн тэтгэврийн нэмэгдэл 50.0 мянга арай л бишээ.Улсад 25 жил 8 сар ажилсан. 19 онд тэтгэвэрт гарсан.3хүүдэд төрүүлсэн жил нэмэгдээгүй .Хэрэв жил нэмэгдсэн бол 31.жил 3сар болох байжээ.Тэгээд одоо авч байгаа тэтгэвэр 550.0 к байна да.Арай бага санагдаад байгаа.
0 | 0 Хариулах
Уншигч [202.126.90.54] 2023/10/11
1404000 төгрөгөөр яагаад хязгаарласанаа хариулах хүн алга.тойрч хариулаад байх юм.хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцыг бодож өөрчлөөд 521000 төг болгосон биздээ.тэгээд яагаад 140 мянгаар бодсон тэтгэвэрийг өөрчлөхгүй байгаагаа хэлээч.иагэж ард түмнээ хохироож болохгүй ш дээ.нэг нүүрээрээ их цалин,олон жил ажилласан бол өндөр тэтгэвэр авна гээд нөгөө талдаа хязгаар тавьдаг нь хулхидаж байгаа ажил .
3 | 1 Хариулах
Иргэн [103.212.116.147] 2023/10/12
Та нар 20 иод жил тэтгэврийн мөнгө авчихсан төлсөн татвараа хэд нугалж авчихаад одоо ажил хийж бга хүний цалингаас их тэтгэвэр авна гэх юм .
0 | 1 Хариулах
Aхмад настай хүн [202.21.107.10] 2023/10/11
Дээр баахан жишээ авч л дээ 1990 Оноос өмнөх дундаж цалинг заавал 650 төг жишээ татдаг нь яаж байгаа юм Би гэхэд гайгүй цалин авч байсан Тэтгэвэр тогтоолгох дундаж маань 1008 төг болж байсан наад итгэлцүүрээр бодоод 1404000 өөр хязгаарласан байгаа
0 | 1 Хариулах
Ахмад настан [139.5.218.34] 2023/10/11
Өндөр цалин авч олон жил ажилласан нь хохирсон. Авч байсан өндөр цалингаас 70000 ыг тайрч Хасчихаад 120 000 нь тэтгэвэр тогтоосон. 38. 4 жил ажиллаад 2005 онд онд 100 009 төгрөгөөр тогтоогдсон. Саяын итгэлцүүрээр 1404000 аас л бодсон. Ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэл гэсэн хууль огт үйлчлээгүй. Үүнд шударгаар тэтгэвэр нэмсэн гэдэг нь огт худлаа болчихоод байгаа юм.
2 | 1 Хариулах
Иргэн [66.181.178.129] 2023/10/11
Тэр үед цалинг амьжиргааны доод түвшинг 10 дахин нэмэгдүүлсэн дүн болох 1404 000 бас дараа нь 1920000 бас 2400000 болгож хассан дүнгээр НДШ ийг нь авч байсан болохоор л шийдэж чадахгүй бна даа яалт ч үгүй л болчихоод бна харин бага цалингаас шийтгэлээ төлж байсан хүмүүс ялангуяа цэргийнхэн итгэлцүүрээр их нэмэгдсэн бна лээ
0 | 0 Хариулах
Undur nastan [66.181.182.33] 2023/10/11
2saya tsalingaas tegevert 1sayas tetgevriin tatvar avch 4 saya bolohod 1,2 sayas tetgevriin tatvar avch 14 ond tetgevert garahad itgeltsuur hamaarahguigeer 10huvi nemj 9 jiliin hugatsaan 850k garsan tetgever1,2 say l bolson getel suuld garsan 2 sayiin tsalintai adil tushaalyn 30 jil ajilsan hun 1,7 garch bn bi suuliin 5jil 2-5sayiin tsalin avch 33 jil ajlaad 850k gaar garaad 1,2 saya bolohod ijil tushaalyn humuus 3sayiin tsalin bj 2 saiin tetgever avch bn gol ni minii tetgeveriin chanar ih muudsand bn
0 | 0 Хариулах
ахмад настан [202.126.90.22] 2023/9/23
2015-аас2017онд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэрийн өөрчлөлтөөр гомдолтой ахмадуудын асуудлыг хэзээ шийдэх бэ? ХНХЯамны Газрын дарга Б.Батжаргал даргын ажил байх , ажлаа хийхийг хүсье. Сайдад бичсэн өргөдлийн хариуг өгөхгүй байна Гомдолтой ахмадууд хамтарч асуудлаа шийдүүлэх хэрэгтэй .
2 | 0 Хариулах
Ахмад настан [202.9.47.57] 2023/9/4
Тухайн үедээ тэтгэвэр бодсон цалингийн дундаж тоогоо итгэлцүүрээр үржээгүй орхисноо тайлбарлана уу. Тухайн үед 500000 орчим төгрөг байсан байхад 1404000 гээд бодоод явчих юм. Тэгээд тэр тоогоо итгэлцүүрээр үржихгүй шүү. Шудрага байлдаа. Тэтгэврийн зөрүүг хэзээ арилгах вэ?
1 | 0 Хариулах
зочин [202.9.40.82] 2023/8/10
шинэчлэгдсэн итгэлцүүрээр тэтгэвэр бодох цалингийн дундаж 1800000 төг болсон байхад яагаад 1404000төг болгочихвоо , нийгмийн даатгалын байцаагчаасаа асуухаар засгийн газрын тогтоолоор хязгаарлалт хийсэн гээд байхийм
0 | 0 Хариулах
Ахмад настан [202.126.90.125] 2023/8/3
Энэ 2 тогтоол оо нийтэд ил болгож болохгүй юу?
1 | 0 Хариулах
Ахмад настан [202.126.89.187] 2023/8/3
2015-аас2017онд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэрийн өөрчлөлтийг дахин бодох хэрэгтэй шүү дарга нараа
2 | 0 Хариулах
Иргэн [162.197.25.237] 2023/10/13
2015-2017онд тэтгэвэрт гарсан иргэд илүү хохирсон нь үнэн шүү.Яагаад хуулийн дагуу зүгээр л 60сарын дундажаараа бодчихгүй сар нэгбүрээр бодож 1400000-с илүү гарсныг ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЖУРАМ гаргаж ирж хасаад байгаагаа тайлбарлаач ээ.60сарын дундажаараа бодчиход л шударга шүү дээ...
1 | 0 Хариулах
Ахмад настан [202.126.89.187] 2023/8/3
Энэ дарга сум, дүүргийн байцаагч гээд л асуудлыг өөрөөсөө зайлуулаад сууж байгаа нь даанч харамсалтай. Дүүргийн алба бидний шийдэх асуудал биш гэнэ. Яам ажлаа хийхгүй , өргөдөл хүсэлтийн хариу өгөхгүй, хүнд сурталтай. Наад итгэлцүүр эгчийнхээ алдааг засахад, НДШ 33 жил тасралтгүй төлөөд 2015 онд тэтгэвэр тогтоолгосон байхад нөгөө 10 хувиа нэмээд сууж байгаа нь даанч харамсалтай
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.151] 2023/8/2
Тэтгэвэртээ суусан ч ажилладаг НДШ өндрөөр сар бүр төлж байгаа иргэн яах ёстой юм. Байцаагчаас асуухаар... мэдэхгүй ..гэх хариулт өгөөд сууж байхын.!!! 3 жил тасралтгүй төлж байна шдэ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.179] 2023/10/11
Жилд 1 удаа тэтгэврээ шинэчилж бодуулж нэмүүлэх хэрэгтэй шд
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.13] 2023/8/2
Ажилд орсон гарсан тушаал нь байхад тухайн байгууллага НДШ-ыг нь хасаж цалинг нь өгсөн хирнээ цааш нь төлөөгүй бурууг тухайн иргэн үүрч ажилласан жил нь хасагдаад байгааг яагаад хэнч хэлэхгүй энэ асуудалд хариуцлага тооцдоггүй юм бэ. Сүүлийн жилүүдэд бол ААН төлөөгүй гээд орчихсон байх юм билээ. Энэ асуудлаа цэгцлээчээ. Нягтлан болон захиралд нь хуулийн хариуцлага тооцдог болго
4 | 0 Хариулах
Зочин [192.82.67.234] 2023/8/2
Ер нь боломжийн нэмсэн дээ. Тухайн үед адил цалин авч байсан ч 20 жил ажилласан хүн / 45% иар бодогдоно/, 43 жил ажилласан хүнтэй /79.5% хар бодогдоно/ адил тэтгэвэр авахгүй нь тодорхой. 10 жил ажиллачихаад 10 жилийг нөхөн төлбөрөөр НД аа төлсөн хүн яг 20 жил ажилласан хүнтэй адил тэтгэвэр авахгүй ээ. Миний туслах хийж байсан хүн надтай адил олон жил ажилласан боловч авч байсан цалин нь ялгаатай учир надтай барьцах учиргүй . 28 жил ажилласан гэх хүн 50 к нэмэгдлээ гэх.Учрыг асуувал 18 жил ажиллаад 10 жил нь НӨХӨН төлбөрөөр НД аа төлсөн баримт байх юм. Ямар нэгэн асуудалтай гэж үзвэл хууль болон НДын газраар шалгуулж болно гэсэн шүү дээ.Худал сошиалаар би олон жил ажилласан гэж сэвээд ямар ч амжилт олохгүй дээ .
4 | 1 Хариулах
Aхмад настай хүн [202.21.107.10] 2023/10/11
Уучлаарай бид тийм зэргийн асуудлыг мэдээд байгаа юм л даа Өөрөө дээрх пост болоод комм уудыг сайн унш Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар битгий ханд Саяын тэтгэврийн шинэчлэл тогтоосон итгэлцүүр их НОтой болсон 500 аад төг ийн дунджаар гарсан улсад дөнгөн данган 20 иод жил өмнөх тэтгэвэр нь 500 орчим байсан нөхдийн тэтгэвэр сая орчим болсон байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [129.146.126.131] 2023/8/2
Яагаад 400.000 ярихгүй байгаа юум бэ 400.000 авдаг хүнд 40.000нэмсэн байна лээ доод хэмжээ 500.000 гээл байхийн 400.000 доодийн доод юм бишүү
1 | 2 Хариулах
Хариулт [66.181.161.207] 2023/8/2
400.000 авдаг хүн бол хуулиар улсад 20 жилээс дээш ажиллаж тэтгэврийн насанд хүрч бүрэн тэтгэвэр авна гэсэн хуулийн шаардлага хангаагүй учир хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон хүн юм байна.Төр ажилласан жилд нь тохирсон хувь тэнцүүлсэн тэтгэвэр өгч байгаад баярлах хэрэгтэй дээ.
8 | 0 Хариулах
Зочин [192.82.69.45] 2023/8/2
Ажилласан жил, авсан цалин, Төлсөн НДШ тэтгэвэр тогтоох нь шударга юмаа, Бүх насаараа ажиллаад НДШ төлсөн хүн Илүү Өндөр Тэтгэвэр авах нь хууль ёсны юм, мөн Үндсэн хуульд нийцнэ, Дэлхийн ядуу баян бүх оронд шударга ёсны хуулийн зарчим үйлчилдэг, Харин С.Эрдэнэ гуайн автоматаар хий нөхөж бичсэн Хуулиар Олон хүн Автоматаар 10 дээш жил НДШ төлөхгүй нэмэгдүүлсэн шүү дээ, Үүний дараа Өршөөлийн Хууль, Ил тодын тухай хууль -2 хуулиар мөн нөхөж НДШ баталгаажуулж төлсөн, Эдгээр дээрхи 3 хуулийг Ашигласан Хүмүүсийн Тэтгэвэр Бага нэмэгдсэн бн лээ, Энэ Зарчим Шударга ёсонд Хуулинд үйлчилж байна, НДШ төлөөгүй байж Тэтгэвэрээ Өндөр авна гэсэн шаардлага Ямарч Хуульд байхгүй, Капиталист Систем рүү Ардчилал Гэж Монгол Улс Үсрэн орсон Дэлхийн Хөгжилтэй орны систем рүү Оруулсан юм аа, 1990 онд Ямар Хувьсгал Гарч Зах Зээлийн Эдийн засагт орсон юм
4 | 0 Хариулах
С.Золжаргал [139.5.219.45] 2023/8/2
Дээд боловсролтой багш,6 хүүхэдтэй.Зах зээлийн нөхцөлд шахагдаж ганзагын наймаа хийгээд,18.6жил татвар төлсөн ч хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг.Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдад ялгаа гаргаж болдоггүй юмуу.10 жил хүртэл,10-с дээш жил гэх ч юмуу.
3 | 2 Хариулах
зочин [202.9.40.82] 2023/8/10
уг нь бол ндш 1жил 6сар нөхөөд төлчихөд бүрэн тэтгэвэр авна шүү дээ
0 | 0 Хариулах
Б Цэндсүрэн [66.181.160.92] 2023/8/2
Сангийн сайд Жавхлан ХНХСайд Булгантуяа нарын анх хийсэн мэдэгдлээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 700мянга болгоно түүний дараа бүх тэтгэвэр авагчийн. тэтгэвэрийг 10 хувиар нэмнэ гэж хүлээлт үүсгэсэн дараа нь итгэлцүүр шинэчлэн баталсан нь яг нүдээ олсон шийдвэр мөн үү дахин эргэж харах л хэрэгтэй харьцуулаад харахаар үнэнээс хол л байгаа юм даа
4 | 2 Хариулах
Зочин [185.17.14.116] 2023/8/2
Ажилласан сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоолгосон мэргэжилтнүүд 1500000 гаруй төгрөгний тэтгэвэртэй байна. Өмнө нь тэтгэвэрт гарсан дарга нар түүнээс хамаагүй бага тэтгэвэртэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.152] 2023/8/2
Сүүлд төлж байсан НДШ ээсээ болж өндөр тогтоогдсон байха шүү.
1 | 0 Хариулах
Зочин [174.194.99.138] 2023/8/1
20 garan jil gadaadad amidarchaad huuli busaar tetgewer togtoolgoj bgaa hvmvvs mash olon bn
6 | 2 Хариулах
Зочин [202.179.21.206] 2023/8/2
Шимтгэлээ төлж байсан байвал яах вэ ?
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.206] 2023/8/2
Гадаадад амьдардаг хүмүүс 2 оронд төлдөг. Хууль бус тэтгэвэр гэж орчин үед байхгүй. Дээр үед цаасан дээр бүх юм байдаг байхад байсан байж магад. Одоо бүх юм цахим бүртгэлтэй.
4 | 0 Хариулах
Ариун [192.82.86.163] 2023/8/1
Бидний тэтгэвэр яаагаад бага вэ 2018 онд гарсан хүмүүсийг дахиж бодох хэрэгтэй шшү
3 | 1 Хариулах
Иргэн [192.82.70.151] 2023/8/1
Бидний үед ажил хийдгүй хүн байгаагүй шүү.зарим бүдүүлэг настангууд ажилгүй байсан хүмүүсийн тэт нэмэгдээгүй гэж бичээд байна л даа харамсалтай
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.206] 2023/8/2
Ховор байсан байх, Гэвч бага цалинтай хүмүүс аль ч нийгэмд дийлэнх хувийг эзэлдгийг мартаж болохгүй. Яг ижил мэргэжлийн ажилтай байсан ч улсын ажлыг зарим нь цалиндаа тааруулж хийдэг байсан бол зарим нь аргацааж зарим нь илүү их нугалж бараг 2 хүний ажил хийдэг байсан нь цалин дээр жоохон ялгагдаж гарч ирдэг. Хэдийгээр яг 2 хүний цалин авахгүй ч. Мөлжүүлж байгаа ч өөрөөс нь бага ажилладаг хүнээс жоохон илүү авна.
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.70.151] 2023/8/1
Төрд ажилж байсан хүмүүсийх л нэмэгдсэн байна лээ.Хувиараа төлсөн хүмүүсийх нэмэгдээгүй, 25,5 жилтэй тэт орсон. 3жил ажилсаны орсон тушаал байдаг,гарсан нь олдоогүй, уг нь 28,5 болох байсан.хүүхэдых ч нэмэгдээгүй. НД ороодч хэрэггүй мэдэхгүй гээд л сууцгааж байна лээ.битгий худалаа юум бичээд бай.Бүрэн тэтгэвэрээ нэмэмээр байна Шудрага байл даа
2 | 5 Хариулах
Зочин [202.9.46.58] 2023/8/1
Дээдчүүд нь хаан шиг амьдарч, доодчууд нь боол шиг амьдарч байдаг хөгийн оронд төрсөндөө харамсаж байна
5 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.5] 2023/8/1
ТЭТГЭВЭР АВАХ НЬ БУРУУ! АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙЖ УЛСААС ЗҮГЭЭР МӨНГӨ АВНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ! НАСТАНГ ҮР ХҮҮХЭД НЬ ТЭЖЭЭХ ЁСТОЙ!
4 | 6 Хариулах
Зочин [103.254.123.69] 2023/8/1
lol tegvel niigmiin daatgal tulhuu bolih heregtei. Tegvel asuudal alga
7 | 0 Хариулах
Зочин [64.119.19.232] 2023/8/1
Тэнэгтээрээ үр хүүхэд яахаараа тэжээх ёстой гэж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.196] 2023/8/1
Равдан гэж гаж амьтан ямар ч хөдөлмөр хийдэггүй, татвар төлдөггүй болхоор ингэж бичиж байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.19] 2023/8/2
Эргүү гичий минь улсаас зүгээр мөнгө аваагүй ажил хийж цалин аваад түүнээсээ улсад хадгалуулсан мөнгөө бага багаар буцааж авч байгаа юм эргүү ац минь ойлго
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.152] 2023/8/1
1990 оноос эхлэн маш олон үйлдвэр албан газарууд хаагдан хувьчилагдан тоногдож төмөрийн хогийн үнээр үнэлэгдэн устгагдсан. Харин тэр үйлдвэр албан газаруудад ажиллаж байсан хүмүүс ажилгүй болж гудамжинд гарсан. 1990 ээс 2000 онд ганцхан буянгийн жагаагийн ноолуурын үйлдвэр баригдсан. Харин бусад үйлдвэрүүдийн дийлэнх нь төмрийн хог болсон. Энэ завсарын 11 жилийг нийгмийн даатгал төлсөн гэж тооцон улсаас тэтгэвэр олгож эхэлсэн. Гэтэл одоо энэ нхүмүүсийн тэтгэврийг орхиод харин энэ үед ажил хийж байсан хүмүүсийн тэтгэврийг эрс нэмжээ. Социализмын үед ажилласан жилүүдийг оруулах гэхээр архивын материалыг нь хайр найргүй устгасан байх юм аа. Энд бас нэг хэлмэгдэл гарчихаад байна аа. Архивын материал нь олдохгүй байгаа хүмүүсийн асуудлыг нэг мөр шийдээчээ. Социализмын үед ажилгүй хүн байдаггүй байсаныг тооцоод нэг шийдвэр гаргаачээ.
4 | 0 Хариулах
зочин [45.117.35.19] 2023/8/1
улсад тасралтгүй 30 жил ажилчихаад тэтгэвэрт гарахдаа 300 төгрөгрөгөөр тогтоолгосон харьяа Нийгмийн даатгал дээр очиж уулзахад 500.000 р чинь 50.000 нэмсэн болоо гэсэн 550.000 төгрөгөөр та нар амьдраад үздээ
3 | 1 Хариулах
Зочин [174.194.99.138] 2023/8/1
Ehner nuhur 2 bol bolood l bn. Hvvhedvvdee bas hvhediin hvvhedvvd gd bwl yaj hvrhewdee.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.206] 2023/8/2
Цалин бага байжээ. Энд тайлбарласан байна. Цалин бага хүмүүсийг шинэ нэмээд байгаа аргаар тооцохоор наад 500 м-аас чинь бага гараад байгаа тул 550-аар нь орхисон гэж байна. Эсвэл барьцаад байгаа аргаар нь бодуулаад 550-аас бага жинхэнэ тоогоо авах уу ? Тухайн цаг үедээ цалин бага авч байсан хүмүүсийнх нэмэгдээгүй.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.65.111] 2023/8/1
Тэтгэвэрийг тусгай программ суугасан машинаар бодож байх нь шудрага. Хүн бодхоор асуудал дагуулаад байдаг. Цахим тооцуулуурын машин бол өгөдөхүүнүүдээ зөв өгөөд бодуулвал Нийгмийн даатгалуудын ажилтануудын тоо эрс багсана.
6 | 0 Хариулах
Гармаа [192.82.81.12] 2023/8/1
Ер нь бол тэтгэврийг хүн бодохгүй байгаа ш дээ, зориулалтын программ хангамжтай компьютерээр боддог, харин даатгалын байцаагч нь хяналт тавьж ажилладаг. 21 дүгээр зуун гарчихаад 20 гаруй жил болчихоод байгаа шүү дээ, хүнээ
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.206] 2023/8/2
Зөв хйисэн програм алдахгүй. Алдаа гарсныг бодвол хүн бодсон байх. Засуулсан !
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.142] 2023/8/1
30 жилийн 400 төгрөг чинь хэд дахин өсөөд - ядаж 800 мянга болдоггүй юм уу.?????тэр үед цалиндаа хоол ундтай сайхан .Тэтгэвэрт гараад ядуу байлгах нь Танар тооцоогоо хийж чадахгүй -идэж ууж хүн хохироохдоо яасан сайн юм!!!!!50 төг өгчихөөд нэмсэн болсон гээд л солиороод !!!!!!Улсад 25- 30жил ажилаад татвар хүүхэдгүй татвар 10 төгрөг сар бүр олон татвар аваа биздээ Одоо болохоор ажилхигээгүй ч гэх шиг амныхаа даргавараар Хуцаж байх юм.!!!!!!!ядаж үниын өсөлтөнд өсдөггүй яадаг тэнэгүүд вэ????????? Солиороод баяр болохоор ббөн төмөр дөрвөлжин мод өгөөд л солиороод хар малнаас дор юмнууд !!!!!!!! тэгээд ажил хийсэн гээд л Өөрсдөө м550 т амьдараад үз тэнэгүүдээ ??????!!!!!! юу тарина тэрийгээ авах болно та нар !!!!!!????????
6 | 0 Хариулах
Зочин [192.82.65.111] 2023/8/1
Нээрээ эхнэр хүүхэдгүйн татвар гээд цалингаас 7% авдаг байсан.
4 | 0 Хариулах
би би [103.57.92.36] 2023/8/1
хүүхэдгүйн татвар
2 | 0 Хариулах
Зочин [192.82.69.23] 2023/8/2
Соц үед 300 төг цалин бол бага цалин авдаг бсан бна шдээ. Цэвэрлэгч 260, техникум болоьсрол бол 400 төг, дээд боловсролтой бол 650-с дээш авч бсан. Авч байсан цалинтай холбоотойгоор тогтоож бгаа болохоор өөрийн чинь тэтгэвэрийг жинхнээс нь бодвол 550 000-с бага гарна шдээ хө
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2023/8/1
энэ төрийн ачаар гэртээ хүүхэд цувуулсан авгай махийтлаа ажил хийж НДШ төлж байсан авгай хоёр яг адилхан болж ижил тэтгэвэр авдаг болсон доо, цехийн дарга шал угаагч 2 мөн адил
3 | 3 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Саяны тэтгэвриин бодолт нэмэгдэл маш зөв бодогдсон шүү баярлалаа
9 | 3 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Яг үнэндээ эрт тэтгэвэрт гаргасан хүмүүс ажилдаа муу сул амьтад л шүүрдүүлж байсан юмдаг
6 | 3 Хариулах
Иргэн [202.126.90.86] 2023/8/1
Өөрөө их мундаг нь байгаад нилээд сүүлд тэтгэвэрт гарч дээ янз нь.
4 | 0 Хариулах
Наран [202.126.89.247] 2023/10/12
20жил9сар ажиллаа4 хүүхэд гаргасан шүүрдлээ гэсэн хууль гаргасан гэсэн үг үү тэгээд улсын үйлдвэрийг хувьчлаад авчихдаг ажилчид нь бүгд ажилдаа муу байсан гэсэн үг үү өдөөд байгаарай гахайнуудаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.252] 2023/10/13
Даргаа долоож бгаал сүүлд гараа биз, хэхэхэ
0 | 0 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Биднииг махииж зүтгэж явахад гэртээ сууж хүүхэд төрүүлэхээс өөр гавъяагүй байсан хүмүүс олон хүүхэдтэй гэж ялархаад яахав дээ биднии үеиинхэн сэхээтнүүд хүүхэд төрүүлэх ч эрхгүй хориотой байсан юмшүү
3 | 2 Хариулах
Иргэн эмэгтэй [66.181.161.18] 2023/8/1
Хүүхэдгүй хүнийг хэд дахин хохироодог юм бэ?ажиллуулж татвараа төлүүлж төлснийг нь авч хүүхдэдээ өгчхөөд бас дээр нь хүүхэдтэй гэж жил нэмүүлэх ёстой шударга бусаар ялгаварлан гадуурхаж бнаа
2 | 0 Хариулах
ГАВЬЯАГҮЙ ЭЭЖ [202.21.108.25] 2023/8/1
Хүүш та ямар хачин муйхар, хорссон, барьцсан сэтгэхгүйтэйтэй, аминч, атаархуу хүн бэ? Хүн ам нэмэгдэж байж манайх шиг жижиг улс орон хөгжиж, хүчирхэгжинэ биз дээ? Хэн таныг хүүхэд төрүүлэхийг хорьсон юм бэ? Би тэр олон хүүхэд төрүүлсэн, гавьяагүй хүний чинь нэг нь байна. Харин ч бид нар зах зээл гээд айл бүр хямарч байх үед өөрсдийнхөө хүчээр өөрсдөдөө ажлын байр бий болгож, сайн мууг гололгүй хийж, унаж босон явахдаа хүүхдүүдийнхээ хоолноос илүүчилж нийгмийн даатгалд татвараа төлж, ирээдүйгээ бодож явсан хүмүүс шүү. Та улсын зардлаар үнэгүй боловсрол эзэмшчихээд, өөрийнхөө төлөө ажиллахгүй гээд яах байсан хүн бэ?
2 | 1 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Ажиллаж шальсан юмгүй арай гэж 20 жил хүргэж байж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс улсаас сул мөнгө авч байж голоод үхэхнээ 37 40 45 жил ажиллаж их шимтгэл төлсөн хүмүүстэй барьцаж бүү тэнэгтээд байгаач
11 | 3 Хариулах
Иргэн [202.126.88.109] 2023/8/1
Яг үнэн
3 | 0 Хариулах
Irgen [202.126.89.173] 2023/10/15
37n jil ajillaad 550k awch bndaa ter uedee ih ch tsalin awdag bsn tegsen chn bagiig awdag bje ged nemegdehgu gj bnlee
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.12] 2023/8/1
Бараг ажил хийгээгүй нөхөн төлж тэтгэвэр тогтоолгочихоод ичихгүй яасан их хэл ам хийдэг юм бэ. Наад тэтгэвэр бодолт чинь бодвол шивж оруулаад автоматаар бодогддог байлгүй дээ. Шилжилтийн үед бүтээл муутай хүмүүс л цомхотголд орж байсан шүү.
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.94] 2023/8/1
Би болвол болоо гэсэн бэртэгчин зангаа орхи өөрийгөө хэн гэдгээ харуулж бна даа 550 тэтгэвэртэй хүмүүс бас л нийгмийн ороо бусгаа үед тэтгэвэртэй гарсан ажилласан жил нь олдохгүй 4 хүүхэд нтр гээд асуудал ихтэй хүмүүс хохирч бна даа
3 | 0 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Хэн олон хүүхэд гаргуулчихсан юм хэнд ялархаад байгаа юм эргүүнүүд бөгсөө захирч байх нь яасан юм
1 | 1 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Ажилдаа хариуцлагагүй ажил өөдтэй хиидэггүй хиидүүлдэг чадвар муутай хүмүүсииг тэр үед ажлаас гаргаж л байсандаа зайлуул
1 | 1
ГАВЬЯАГҮЙ ЭЭЖ [202.21.108.25] 2023/8/1
Өөрсдөө эх хүнээс төрөөгүй юм шиг, эхчүүдийг яасан их доромжилдог юм бэ? Ээж бүр хэнээс ч илүүг амжуулж явдаг юм шүү.
1 | 0
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Яг үнэн 550000 болж байна шүүдээ улсдаа юуч хиисэн юмгүй байж голоод шунаад байх юм ичээчээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.210] 2023/8/1
ажил хийхгүй амьдараад тэтгэвэрт гарсан гэж бодож байвал эндүүрэл дүү минь хүүхэдээ сурч боловсролтой болгох амьдралын төлөө зүтгэсээр л өдий хүрч байна улсаас гуйхгуй бор зүрхээрээ амьдараад өдий хүрсэн хүмүүстэй юуч мэдэхгүй бж мэддэг юм шиг битгий донгос улсад жилийн татвар гэхэд л 4сая төгрөг төлсөн бн СҮЛЖЭЭ ГЭЖ САЙХАН ЮМ ОРЖ ИРСЭН ТУЛДАА МАШ ОЛОН МОНГОЛЧУУД АЖИЛЖ АМЬДАРЛАА ЗАЛГУУЛЖ БАЙГААГ ДҮҮ НАР МИНЬ МЭДЭХГҮЙ БХАА НАС ХАМААРАХГҮЙ ЭНЭ БИЗНЕСТ ОДООЧ АЖИЛСААР БАЙГАА МАШ ОЛОН АХМАДУУД ТАТВАР МОНГОЛ УЛСД ТӨЛӨӨД ЯВДАГ БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
1 | 1 Хариулах
zochin [66.181.161.83] 2023/8/1
tetgver nemelt mash shudrafa zuv nemegdsen shuu. suutguulsan shimtegl chini hashsa alban tushaal chini ajilsan jil chini yu be gedgee haraarai.
6 | 1 Хариулах
Зочин [103.10.21.54] 2023/8/1
2020 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг 7 жилийн дунджаар тооцсон ч төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор 1.6 жил нэмж өгдөг болсон. Шинэ хуулиар 5 жилийг дундаж руу орж бгаа юм бол хүүхдийн тоогоор нэмсэн жилээ хасах уу? Эсвэл хүүхдийн тоогоор нэмүүлж чадаагүй ээж нарынхаа ажилласан жилийг нэмэх үү? Хариулт өгөөч.
7 | 1 Хариулах
Зочин [64.119.23.52] 2023/8/1
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлмээр юм адилхан л улс эх орондоо зүтгэж татвар шимтгэл төлж явсан адилхан зах зээлийн хэцүү үеийг давж гарсан 50к төгрөг өрөвдмөөр юм даа
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.66] 2023/8/1
Хүн бүр л татвар шимтгэл төлдөгшт. Хэдэн төгрөгний цалин аваад хэдийг НД төлж байсан тэрүүгээрээ л тэтгэвэр нь тогтоогдож байна. Хэдэн жил, хаана ямар ажил хийсэн чинь хамаагүй, хэдэн төгрөгний цалин аваад хэдийг нь НД төлж байсан чинь л чухал
7 | 0 Хариулах
Aimar iomaa [64.119.21.44] 2023/8/1
yaj amidraad bdiin.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.143] 2023/8/1
Бидний үед шоу гээч нь байгаагүй !!! Залуу нас минь Улсаа хөгжүүлэх гэж мачийж байсан үе !! Амлалт үүрэг авч хэлсэндээ хүрдэг үеийн хүмүүс
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.66] 2023/8/1
Тэгээд хөгжүүлсэн чинь хаана байна?
1 | 2 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Энэ зэрэгтэй хөгжүүлсэн л юмдаа архичин малаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.252] 2023/10/13
Ямар ч гэсэн талх мах хувцсаа үйлдвэрлээд өмсчихдөг гуйлгачин бэртэгчин зантай хүнгүй л нийгэм хүлээлгэж өгсөн, хаачуулсныг нь чи л мэдэх бх да
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2023/8/1
Өөрсдөө амьдрахын тулд л ажлаа биздээ.Нэг их сүр сүр юм ярьдын
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.58] 2023/8/1
Одоогийн залуучууд хөгшрөхгүй юм шиг шоудаад архидаад цаг хугацаагаа дэмий үрж байна. Нэг өдөр нас нь хөгширч харамсах болно.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.90.23] 2023/8/1
Чи ч гэсэн залуудаа шоудаж л явсан байх даа
1 | 1 Хариулах
Иргэн [150.129.140.67] 2023/8/1
Биднии 60 70 80 онд шоу гэж байгаагүй цэвэр сайхан хүмүүжилтэй байсан юмаа тэнэг ээ
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.58] 2023/8/1
Бидний 60 70 80 онд гээд байгаа та өөрөө хэдэн оны хүн бэ?
2 | 5