ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Соно зээлийн апп "Оюутан хөтөлбөр"-өө амжилттай хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 7 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Соно апп-ын “Оюутан хөтөлбөр”-ийн гол зорилго нь залуу боловсон хүчний залгамж халааг бэлдэх юм.

Их дээд сургуульд суралцах явцдаа мэргэжлийн чиг баримжаагаа нэмэгдүүлж, илүү их ур чадвар, мэдлэг туршлагатай болох боломжийг Соно зээлийн аппликейшний хамт олны зүгээс оюутан залуустаа олгож, “Оюутан хөтөлбөр-1” нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр Соно апп-ын зүгээс оюутнуудад зориулсан өдөрлөг зохион байгуулж, хөтөлбөрийн шалгаруулалтаа хийхийн зэрэгцээ ажил мэргэжлийн талаар сонирхолтой лекц сонсгож, компанийнхаа оффистой танилцуулав.

зураг
 
зураг
 
Соно апп-ын хөтөлбөрт шалгарсан оюутнууд 1,500,000-3,000,000₮ цалинтай дадлага хийн шилдэг 1 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Соно Финтек ББСБ ХХК” олгоно.

“Оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд нэг сарын хугацаанд 500 гаруй оюутан залуусыг анкет, ярилцлага, шалгалт гэх зэрэг үе шаттайгаар шалгаруулснаас, сургуульдаа амжилттай суралцаж буй эерэг хандлагатай, бүтээлч санаачилгатай, зорилго тэмүүлэлтэй шилдэг 10 оюутан шалгарч тус хөтөлбөрт хамрагдаж эхлээд байна.

зураг
 
зураг
 

Өнөөдөр хүн бүрд үр шимээ хүртээж, бидний санхүүгийн хэрэгцээг ус агаар мэт хангаж буй финтек технологийн салбартай нэг бүрчлэн танилцаж, бизнесийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн, дадлага туршлага хуримтлуулахын зэрэгцээ оюутнууд Монголын дундаж цалингаас ч илүү өндөр цалинтайгаар зуны амралтынхаа турш буюу 5 долоо хоногийн турш ажилласнаар оюутнууд сургалтын төлбөрөө ч бүрдүүлэх боломж бүрдэж байна.

зураг
 

Супер шилдэг байхаас гадна багаараа, идэвхтэй оролцоотой ажиллах оюутнууд хичээл нь эхэлсэн ч цагийн ажилтнаар буюу сурангаа НДШ-ээ төлүүлээд, үндсэн болон урамшуулалт цалин аван ажиллах боломжийг Соно зээлийн апп-ын хамт олон оюутнууддаа олгох юм.

Оюутан хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэе.

зураг
 
зураг
 

Соно зээлийн апп-ын тус хөтөлбөр ирэх жилүүдэд ч үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.