ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын 1-нээс нэмэгдэх халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийн хэмжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2023 оны долдугаар сарын 1-нээс нэмэгдэх нийгмийн халамжийн зарим тэтгэвэр, тэтгэмжийг хэмжээг танилцуулав.

Сангийн яамнаас мэдээлснээр халамжийн тэтгэвэр ₮288,000 байсныг ₮325,000 болгох юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүүхдийн тэтгэмж ₮325,000 болж нэмэгдэнэ. Уг тэтгэмж өмнө нь ₮288,000 байгаа.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмж ₮84,500 байсныг ₮275,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмж мөн ₮275,000 болж нэмэгдэх аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмж одоо ₮123,100 байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс дээрх байдлаар нэмэгдэх юм байна.

зураг
 

"2023 оны төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдсан нь цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо" хэмээн сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв.